Бариа засал таны биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Twitter Print
2021 оны 11-р сар 29-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Булчин:

70кг биеийн жинтэй хүн тайван байхдаа 1,2 ккал/мин зарцуулдаг үүнээс 20%-оос доош хувь нь булчинд ноогддог. Бариа хийгдсэний дүнд энергийн нийт зарцуулалт 15-25дахин ихэсдэг ба илчлэгийн зарцуулалт 18-30ккал/мин болдог.

• Бодисын солилцоо

Бариа эхлэх үед нүүрс ус энергийн эх үүсвэр байдаг бол бариа хийлгэснээс 30 минутаас дээш хугацаа өнгөрөхөд өөх тос энергийн эх үүсвэр болдог.

Биеийн жин буурна.

• Зүрх судас

Тайван үед 1 минутанд зүрхнээс гарах цусны хэмжээ 4-5л/мин байдаг бол барианы үед 15л/мин хүрч болдог. Зүрхний булчингийн цусан хангамж 4-5дахин нэмэгдэнэ.

• Цусны даралт

Цусыг урсгаж байгаа хүч ба хэвийн хэмжээ 80/120мм.муб байдаг. Бодисын солилцооны нэг эквивалент тутам 8-12мм.муб-аар нэмэгддэг ба даралтын хэмжээ 90/150мм.муб болж болдог.

• Уушги

1 минутанд солилцож байгаа агаарын эзэлхүүн насанд хүрсэн эрэгтэй тайван хүнд 6л/мин байдаг. Барианы үед энэ нь 10дахин нэмэгдэж болно.

• Дархлаа

Хүний биеийн гадаргууд байх суваг хэрдсийн дагуу тодорхой цэргүүдэд илж нухан, доргиож, бүлээн иллэгийн нөлөөгөөр тунгалагийн тогтолцоог сэдээж идэвхжүүлснээр халдварт өртөх эрсдлийг бууруулна.

Нэмэлт мэдээлэл:

Та курс барианд явсны 4-8.7 хоногийн дараа бие махбодид гарсан өөрчлөлт бүрэн байхгүй болдог учир та үргэлжлүүлэн өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.