Зүрхний цусан хангамжийн дутагдал буюу ишеми гэж юу вэ?

Twitter Print
2023 оны 02-р сар 16-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Зүрхний цусан хангамжийн дутагдал нь зүрхэнд очих цусны урсгал буурч, зүрхний булчин хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг авч чадахгүй тохиолдолд үүсдэг.

Зүрхний цусан хангамжийн дутагдал үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

Зүрхний титэм судасны нарийслал буюу цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх

Бүлэн: Атеросклерозийн өөхөн товруу ховхорч цусны бүлэн үүсгэх шалтгаан болно. Энэхүү үүссэн бүлэн нь аль нэг судсыг бөглөж зүрхний шигдээс үүсгэх эрсдэлтэй.

Зүрхний титэм судасны агшилт - Артерийн судасны ханын булчингийн түр зуурын агшилт нь хэсэг хугацаанд цусны эргэлтийг бууруулах эрсдэлтэй.

Зүрхний цусан хангамжийн дутагдлын эрсдэлт хүчин зүйлсд мөн адил хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлүүд байдаг эдгээр нь ихэвчлэн хүний өөрөөс нь шалтгаалах зүйлүүд байдаг: Үүнд:

  • Тамхи

  • Чихрийн шижин хэв шинж 1 болон 2

  • Артерийн даралт ихсэлт

  • Цусан дахь өөх тосны /холестирин, триглицерид/ хэмжээ өндөр байх

  • Таргалалт ялангуяа хэвлийн таргалалт – бүсэлхийн тойрог эмэгтэйд 89см, эрэгтэйд 102см –ээс илүү байх нь чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлнэ.

  • Хөдөлгөөний дутагдал зэрэг нь ордог.

Энэхүү өвчний үед илрэх шинж тэмдгийн хувьд:

•Хүзүү эсвэл эрүү өвдөх

•Мөр болон гар өвдөх, бадайрах

•Зүрхний цохилт түргэсэх

•Амархан амьсгаадах

•Дотор муухайрах, бөөлжих

•Хөлрөх

•Ядарч сульдах

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн ч тоохгүй явсаар байвал зүрхний шигдээс, зүрхний хэм алдалтууд, зүрхний дутагдал гэсэн хүндрэлүүд үүсэх боломжтой.

Эрүүл амьдралын хэв маягыг эрхэмлэж дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, дээрх эрсдэлт хүчин зүйлсээс татгалзах нь нэн тэргүүний урьдчилан сэргийлэлт юм.

Үүнээс гадна хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрдэг, дээрх эрсдэлт хүчин зүйлс байгаа бол зүрх судасны шинжилгээнд хамрагдаж. нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.