Цагаа дэмий үрвэл амьдралаа дэмий үрнэ

Twitter Print
2022 оны 01-р сар 19-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Цаг хугацаа үнэхээр хачин. Яагаад хачин гэж? Яах юу байх вэ. Хангалттай цаг хугацаа олдохгүй байгаа юм шиг санагддагт л хамаг утга нь оршин байна. Бүр цаг зав хангалттай юм шиг санагдаж байх үед ч тэр.

Бид бүгд л завтай байж, өөрийн хийх дуртай бүх зүйлээ хийж байхсан гэж мөрөөддөг. Орчлонгийн бүхий л хүмүүс яг ижилхэн 24 цагтай.

Шударга тэнцүү байх атал зарим хүмүүс танаас хавьгүй ихийг хийж бүтээсэн байдаг.

Гэтэл үнэндээ бол цагийн тоо дутсных биш, харин өөрийн үнэт цагаа ямар хэрэглээнд зориулан сонгож байгаад л асуудлын гол нь байдаг.

Хамгийн түрүүнд завтай болохсон гэж хүсэхээ болиод, цагаа би яаж ашиглаад байна гэдгээ сайтар хянан, ажиглаад, илүү оновчтой ашиглах хувилбаруудыг бодож олох хэрэгтэй.

Цагаа ухаалгаар, чадварлаг зарцуулахыг сурч авснаар та хүсч мөрөөдөж явдаг зүйлдээ зориулах цагийг бий болгож чадна.

Цэндийн Одонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.