Д.Фишер NBA-ийн хамгийн баян багийн дасгалжуулагч боллоо

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нью Йорк Никс” багийн ерөнхий дасгалжуулагчаар Д.Фишер томилогдсон билээ. NBA-д 1996 оны драфтаар нэгдүгээр бүсийн 24-р сонголтоор “Лос Анжелес Лэйкерс” багт ирж байсан Дерик таван удаа аваргын бөгж зүүсэн.

Мөн 1996 онд “Шилдэг шинэ тоглогч” шагналыг хүртэж байжээ. Карьерынхаа турш “Лос Анжелес Лэйкерс”, “Голден Стэйт Уорерз”, “Юта Жаз”, “Даллас Маверикс”, “Оклахома Сити Тандер” багуудад тоглож байсан тэрээр 2004, 2012 онд бүсийн аваргын төлөө шалгарсан ч “Детройт Пистонс”, “Майами Хит” багуудад хожигдож байлаа. Алдарт дасгалжуулагч Ф.Жексон “Нью Йорк Никс” багийн спортын албаны захирлаар ирсэн дариудаа шинэ дасгалжуулагч авна гэдгээ мэдэгдэж байсан. Харин түүний сонголт нь таван удаа аваргын бөгж зүүхэд хамт байсан Д.Фишер байсан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.