
Ломбо буюу пломб гэдэг нь шүдний бүтэц ба үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг сэргээхийн тулд шүдний согог, эсвэл хөндийг дүүргэдэг хурдан хатдаг уян хатан материал юм.
Ломбо нь цементэн, металл, хуванцар гээд янз бүр байдаг. Мөн түр зуурын ба байнгын гэж байна. Шүдний гэмтсэн хөндийд эмийн бодис хийхэд түр ломбыг тавьдаг бол шүдийг бүрэн эмчилсний дараа тавьдаг. Сүүлийн үед шүдний том “цоорхой” д хавчуулга онцгой төрлийн ломбо ашиглах болсон. Дашрамд сонирхуулахад шүд цоорох өвчнийг эмчлэх цорын ганц арга ломбодох юм.
Явц
Шүдний “цоорхойг” ломбоны материалаар зүгээр л дүүргэн шавдаг гэсэн төөрөгдөл байдаг. Бодит байдал дээр ломбодох нь зөвхөн мэргэжлийн эмч хийж чадах нэлээд ажиллагаа шардсан эмчилгээ юм. Эхлээд мэдээ алдуулалтыг сайн хийнэ. Ингэснээр эмчилгээг зовиургүй болгоно. Одоо шүдний цоорсон хөндийн гэмтсэн эдийг (бараан ба зөөлөрсөн дентин) зайлуулна. Тодорхой дүрмийн дагуу цоорсон хэсгийг цэвэрлэн хөндийг бий болгоно.
Дараа нь энэ хөндийг халдварын эсрэг уусмалаар халдваргүйжүүлж, угаана. Амьд шүдийг ямар ч тохиолдолд спирт, эфирээр арчиж цэвэрлэдэггүй. Энэ нь мэдрэлийг үхэлд хүргэж болно.
Хөндийг хатаана.
Гүн хөндийтэй үед кальци агуулсан эмчилгээний жийрэг тавих ба энэ нь үлдсэн нянг зайлуулж, үрэвслийг арилгахад тусална. Ийм жийрэг нь дентины орлогчын үүсэлтийг эрчимжүүлж (цоорсон хөндийгөөс мэдрэл хүртэл зайг ихэсгэдэг) шүд өвчилж болох боломжыг бууруулдаг. Эмчилгээний жийргийн хойноос, эсвэл түүнийг байхгүй үед тусгаарлагч жийрэг тавьдаг. Энэ нь фосфат-цемент зэрэг материалаар хийгддэг. Дээрх жийрэг нь шүдний мэдрэлийг ломбоны материалын хортой нөлөөнөөс тусгаарлана. Жийргийг тавьсны дараа ломбыг тавина. Ломбо тус бүрийг өөрийн гэсэн аргаар тавьдаг.
Ломбыг тавьсны дараа гадаргуйг нь тэглэн өнгөлнө. Зөв тавигдсан ломбо нь дараах байдалтай байна, үүнд
Цоорсон хөндийн зайг бүгдийг нь дүүргэнэ. Юм зажлахад саад болохгүй.
Гадаргуу нь гөлгөр байна.
Зэргэлдээх шүднээс тусдаа.
Эрүүл шүдний анатомийн хэлбэрийг давтсан (хэрэв энэ эсрэг заалтгүй бол).
Ломбыг тавьсны дараа шүд өвдөх ёсгүй.
Хэрэв шүд цооролтыг эмчилсний дараа шүд өвдвөл эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй. Шүдийг ломбодсоны дараа үүсдэг өвдөлт нь хэд хэдэн шалтгаантай байж болно, үүнд:
Хатууруулалтын дараах өвдөлт- Цөөн тохиолддог бөгөөд олон найрлагат материалаар ломбодсны ажиглагддаг.
Ломбоны материалын харшил - Ломбыг харшил өгөхгүй өөр ломбоор солих шаардлагатай болно.
Цооролтын хүндрэл - Шүдний зөөлөн эдийн үрэвсэл, шүдний мэдрэлийн гэмтлээс үүдэлтэй. Ийм үед мэдрэлийг аваад дахин ломбоддог.
Dentist Sayana
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.