21 жилийн түүхийн эзэд “Камертон”

Twitter Print
2016 оны 06-р сар 24-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Монголын рок поп хөгжмийн ертөнцөд өөрийн хөг аялгуу, өнгө төрхөөрөө ялгарч гарч ирсэн “Камертон” хамтлаг өнөөдөр 21 нас хүрч байна. Болд, Эба, Ганаа, Мээдээ гэсэн дөрвөн хөвгүүн 18 насандаа хэн ч уйдаагүй хайрыг дуулж зүүдний ертөнцөөр аялахдаа Монголын хөгжийн урлагт хэзээ арилашгүй мөрийг үлдээжээ. “18 нас”, “Уйлахдаа ухаар”, “Амин нутаг”, “Camertoon retro remix”, “June 24”, “Төгсөшгүй”, “Хайрын хот”, “Өнөөдөр”, “June 2004”, “Селебрэшн” зэрэг цомгууд гаргасан “Камертон” хамтлаг шинэ үеийн залуусыг хөгжмийн урлагт даллан дуудсан аж. 19 жил уран бүтээлээ туурвихдаа 1995 онд “Пентатоник” наадмын шилдэг “Дебют” хамтлаг, 1996 онд тус наадмын “Шилдэг” хамтлаг, 1997, 2000 онд шилдэг хамтлаг, “Шилдэг” бүтээл, 2003 онд “Алтан микрофон” наадмын шилдэг хамтлаг, “Шилдэг” бүтээл шагналуудыг хүртсэн юм.

Өдгөө тус хамтлагийн дөрвөн залуу тус тусын уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд хамтлагийн ахлагч Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Цорын ганц”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My Duets”, “Хувцасаа тайчаад шид” зэрэг цомгуудыг фенүүдийнхээ гарт хүргэсэн. Мөн дуучин Д.Болд залуу үеийн төлөөллөөс Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн шагнал” хүртсэн нь Монгол төрийн түүхэнд анх удаа хийсэн бүтээлд биш ирээдүйд хийх бүтээлийг нь урамшуулж, үнэлж өгсөн шагнал болсон нь түүхэнд анх удаа гэж тэмдэглэгдэн үлдсэн билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.