Алимтай пирог хийж сурцгаая

Twitter Print
2020 оны 01-р сар 02-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар алдартай, улс болгонд хамгийн их хийгддэг пирогны нэг нь алимтай пирог юм. Хэрэв танд ийм хэв байхгүй бол хайруулын таваг, кастрюль, юуг ч хэв болгон ашиглахад болно. Гагцхүү хуванцар бариулгүй байх хэрэгтэй гэдийг анхаараарай.

Орц: 200 гр  элсэн чихэр, 5 ш өндөг, 200 гр гурил, 500 гр алим, 

Өндөг, сахараа миксерээр 3 дахин их болтол нь хутгана. Дараа нь гурилаа нэмж хутгана.

Алимаа арилгаад хэрчинэ. Хэвэнд зуурмагныхаа 1/4-ийг нэгийг хийнэ. Силиконон хэв маш зөөлөн тул духовкныхаа сараалжин дээр тавьж байж зуурмагаа хийхгүй бол далбилзаад асгарчих гээд хэцүү байдгийг анхаараарай.

Алимныхаа талыг дээр нь тавина. Үлдсэн зуурмагныхаа талыг нь хийнэ. 

Үлдсэн алимаа хийнэ. Зуурмагаа дуустал нь хийнэ. 180 градус халсан духовканд хийж 50-60 минут жигнэнэ. Духовкны хаалгыг онголзуулахгүй байх!

Ингээд алимтай бялуу маань бэлэн боллоо.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.