Эцэг, эхчүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгая

Twitter Print
2020 оны 01-р сар 12-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Хүн ам, орон сууцны тооллогын ажилтай явсан төрийн албан хаагчид 2-7 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт 2 хоног даарч хөрөөд маш хүнд, нөхцөл байдалд байж байхад нь таарч 108-д дуудлага өгчээ.

Хүүхэд хамгаалах байранд хоногтоо ачааллаас 2 дахин их эрсдэлт байдалд байгаа хүүхдүүдийг хүлээн авч байгаа бөгөөд дуудлага эрс өссөн байна. ХҮҮХЭД "эрсдэлт байдалд байна" гэсэн дуудлагын дагуу 108-н ажилтан бяцхан хүүхдүүдийг очиж аван БГД-н Цагдаагийн хэлтэсд бүртгүүлэн Эх Нялхасын эмнэлэгт үзүүлэхээр авч явлаа. Энэ хооронд БГД-н хүүхэд хамгааллын мэргэжилтэн бүсгүй халуун хоол хүнс барьж ирэн хүүхдүүдийг хооллолоо.

Харин БГД-н цагдаагийн албан хаагчид хүүхдүүдээ эрсдэлт байдалд орхиод, хаяад алга болсон ээж аавыг эрэн сурвалжилж, тогтоохоор яаран гарлаа. Эцэг эхдээ хаягдсан бяцхан хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насны төлөө зүрх сэтгэл гарган шөнө өдөргүй сандралдан гүйлдэж байгаа төрийн албан хаагчдыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Энэ байдлыг хараад дараах бодол зурсхийлээ.

Яагаад яагаад...!!... Эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлын золиос нь хүүхэд байх ёстой гэж...!!! Хэдий болтол ийм байдал үргэлжлэх вэ??!!!....

Үр хүүхдээ үл хайхран хувцас, хоол хүнсээр гачигдуулсан нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 6.20-г журамлан торгох зохицуулалттай. Гэтэл бодит байдал дээрээ тэр торгуулийг төлөх нь бүү хэл, ажил орлогогүй, архинд донтсон эрх зүйн чадамжгүй этгээдүүд байх нь элбэг. Хайр халамжаар гачигдан өсөж байгаа хүүхдүүд ирээдүйд ямар хүн болох билээ... Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ... Хариуцлагагүй аав ээжүүдийг ер нь яах уу?

Хуульч Ринзааны Булгамаа-н зураг.

Тэдний өмнөөс хэдий хүртэл хүүхэд хамгааллын ажилтнууд ажиллах уу... гээд олон асуулт хариултаа хүлээнэ...

Хүүхэд хамгаалал, гэр бүлийн энэ мэт асуудалд эрх зүйн цогц шийдэл, төрийн оновчтой бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Тэднийг ээж ааваас нь хамгаалах гэхээсээ илүүтэй ээж аавыг нь хариуцлагатай, ажилтай? орлоготой, амьдрал ахуйтай болгоход төрийн бодлого чиглэгдмээр юм шиг...

Учир нь хүүхэд хэдий болтол Хүүхэд хамгааллын түр хамгаалах байранд байрлах билээ. (тэнд 7 хоног) Тэгээд ч түүнээс гараад насан туршид нь төрийн хамгаалалтанд авах хууль эрх зүйн баталгаа, бодлого байхгүй байна шүү дээ. Тэгэхээр гэр бүлийг дэмжсэн эрх зүйн тодорхой зохицуулалтаас гадна аз жаргалтай, ажил орлоготой, хариуцлагаа ухамсарласан аав ээжтэй айл өрхийг бий болгож, төлөвшүүлэхэд чиглэгдсэн бодлого л үгүйлэгдэж байна.

Хүүхэд томчуудын хариуцлагагүй байдлын хохирогч байх ёсгүй... Тэднээс хамааралтай хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна.

Хуульч Р.Булгамаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.