А.Басхүү дэлхийн алдрын танхимд мөнхөрлөө

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөх Монголын тэргүүлэх спорт билээ. Зуны Олимпийн наадмаас анх удаа мөнгө, хүрэл медаль хүртэж нийтдээ 4 мөнгө, 5 хүрэл авсан аж. Чөлөөт бөхийн олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүү FILA-гийн (Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо) алдрын танхимд заларч байгаа нь бусад спортын хувьд анхдаг боллоо. Энэ сарын 14-нд хуралдсан FILA манай улсын шүүг А.Басхүү “Алдрын танхим”-ын гишүүн болж байгааг албан ёсоор зарлаж энэхүү арга хэмжээний бүх зардлыг даахаар болсон тухайгаа мэдэгджээ.

А.Басхүү 1976 онд улсын шүүгч, 1978 онд олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч, 1981 онд олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч, 1983 онд олон улсын шилэгдмэл шүүгч, 2009 онд Олимпийн зэрэглэлийн шүүгч болсон аж. Тэрээр Олимпийн наадамд зургаан удаа, Дэлхийн аваргад 30 удаа, тивийн аварга болон тивийн наадамд 45 удаа шүүгчээр ажиллажээ.

FILA-гийн түүхэнд найман шүүгч алдрын танхимд нэрээ үлдээсэн. Харин манай улсын шилдэг шүүгч А.Басхүү ес дэх нь болж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.