
Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд Монголын хүчтэнгүүд олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Дээд зиндаанд 50-иас дээш түрүүлсэн гадаад орон их сумод байхгүй. Монголын хүчит бөхчүүдийн нэг Токитэнкү Хүчитбаатар мэргэжлийн сумогийн Магаки оякатагийн лицензийг эзэмших эрх авчээ. Сумогийн холбоо өнгөрсөн тавдугаар сарын 29-нд энэхүү эрхийг Токитэнкү авсан гэдгийг албан ёсоор зарласан аж. Дэвжээ нээж дасгалжуулагч болоход лиценз авдаг бөгөөд Японы иргэн байх ёстой байдаг.
Манай бөхийн хувьд энэ оны нэгдүгээр сард Япон улсын иргэн болсон билээ. Магаки оякатагийн лицензийг ёкозүна Ваканохана эзэмшиж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар Сүмогийн холбооноос гарч дээрх лиценз эзэнгүй үлдсэн байна. Хүчитбаатар одоо барилдаж байгаа ч зодог тайлаад дэвжээний ояката болох бүх эрхийг авсан нь энэ юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505