Сара Асахина: Гэмтсэн өрсөлдөгчөө орхиод гарах сэтгэл байгаагүй

Twitter Print
2021 оны 06-р сар 15-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Унгарын нийслэлд өндөрлөсөн жүдо бөхийн ДАШТ-ий хамгийн сэтгэл хөдөлгөсөн агшин нь эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн барилдааны дараах агшин байлаа. Финалд Японы хоёр жүдоч таарсан. Хоёулаа 24 настай, нэг нутгийн бүсгүйчүүд. 2018 оны дэлхийн аварга Сара Асахина анх удаа ДАШТ-д оролцож байгаа Томита Вакабаг торгуулиар ялж, дэлхийн хошой аварга болсон билээ.

Томита Вакаба хөл нь гэмтсэн тул алхаж чадсангүй. Асахина өрсөлдөгчөө үүрэн, татамигаас гарсан бөгөөд гарахдаа эргэн харж, үүрсэн чигээрээ ёсолгоо хийж байсныг бүгд харсан байх. Үүрүүлээд явж байгаа гэмтэлтэй Томита ч мөн толгой бөхийлгөн ёсолсон.

Энэ дүрс дэлхий даяар цацагдан, япон жүдочдын хүндлэх мэндлэх ёс, өрсөлдөгчөө хайрлах хайрын талаар жүдо сонирхогчид магтан бичиж эхэлсэн юм. Японы сэтгүүлчид энэ талаар Сара Асахинагаас тодруулахад “Хүнд гэмтсэн өрсөлдөгчөө тэнд нь орхиод явж үнэхээр чадаагүй. Үүрсэн маань зөв шийдвэр байсан эсэхийг мэдэхгүй ч хоёулаа татамидаа ёслохгүйгээр дэвжээнээс гарна гэдэг бодол толгойд огт байгаагүй. Байж ч болохгүй” гэж ярьсан байна.

Японы жүдо бөхийн холбооноос Олон улсын тэмцээнд хоёр япон бөх хоорондоо таарсан тохиолдолд тэгш байдлыг хангахын тулд дасгалжуулагч дагаж гардаггүй дүрэмтэй. Тийм болохоор Томитаг аваад гарах дасгалжуулагч ч байгаагүй юм.

Тэдний бичлэгийг Олон улсын жүдо бөхийн холбоо твиттер хуудсандаа тавьсны дараа спорт сонирхочгдоос маш их захидал ирсэн байна.

“Энэ агшин бол Будапештэд Японы багийн авсан бүх алтан медалиас илүү гялалзаж байлаа.

М.Сугар-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.