Үер ба хууль

Twitter Print
2023 оны 08-р сар 06-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

Үер ба Хууль

2004 онд батлагдаж, 2012 онд нэмэлт өөрчлөлт орсон Усны тухай хуулиа хэрэгжүүлсэн бол энэ их аюул осол бүрэн биш юмаа гэхэд ихээхэн багасах байлаа, тун харамсалтай, мөн 2012 онд Голланд Монголын эрдэмтэн судлаачдын хамтарч хийсэн Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн, үгүйдээ анхаарч үзсэн бол...

Монгол улсын Усны тухай хуулийн 22.1-р зүйл "Усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор, усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно. 22.2 Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН бүс тогтооно"

Энэ хуулийн заалтаар бүхий з жсиай холбоотой газруудад хамгаалалтын бүс тогтоосон байгаа. Энэхүү усны эх үүсвэр, усан сан бүхий газарт үерийн далан, усны барилга байгууламжийг оруулж тооцох учиртай. Хэрвээ энэ заалтаа хэрэгжүүлээд голоос болон үерийн хамгаалалтын далангаас 50 метрийн зайд барилга байшин, ТҮЦ, мухлаг гараж юу ч бариулаагүй, айл буулгаагүй байсан бол ... Хууль эрх зүй гэдэг одоо байгаа нийгмийн харилцааг зохицуулахаас гадна ирээдүйд болох аюулаас сэргийлсэн зохицуулалт хийдэг юм шүү дээ, даан ч бид хэрэгжүүлсэнгүй.

Одоо яах вэ?

1.Монгол улсын бүх (!!!) хот суурин газрууд мэдээж хамгийн түрүүнд УБ хотод Усны тухай хуулийг үг нэгбүрчлэн хэрэгжүүлж, хамгаалалтын бүс тогтоосон зайд буй бүх барилга байшинг нурааж, буулгаж, айл аж ахуйн нэгжүүдийг тэдний аюулгүй байдлын төлөө нүүлгэн шилжүүлж, онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг бүрэн хэрэгжүүлэх. Одоо яригдаад буй ганц нэг барилга биш бүгдийг буулгах, шилжүүлэх, үүнд Туул, Сэлбэ-Дунд гол, Улиастай, Толгойтын гол, (хуурай сайр байсан ч усан сан бүхий газарт тооцогдоно) бүх булаг шанд, үерийн хамгаалалтын далангуудын 50 метрийн зай хамрагдана.
2. Үерийн хамгаалалтын далангийн байдалд мэргэжлийн үүднээс дүгнэлт хийж, сэтэлсэн, шороо асгасан байдлыг арилгаж, далангийн үйл ажиллагаа, үүрэг функцээ ханган ажиллах чадварыг бүрэн сэргээх
3. Борооны ус зайлуулах гэж нэрлэгдээд байгаа хоолойг Цэвэрлэх байгууламж руу ордогийг болиулж тусгай нуур үүсгэн, үерийн далангаар ирэх усыг хуримтлуулдаг болох, гэр хорооллын үерийн эрсдэл бүхий уулын энгэр газруудаар ус цуглуулах хоолой, шуудуу, бага хэмжээний далангуудыг байгуулах.
4. Усан сангийн нэгдсэн тогтолцоог бий болгох. Үүнд хамгийн том усан санг Туул гол дээр байж, бусад жижиг усан сан хөв цөөрмүүдийг олноор байгуулж, эдгээр усан сангуудыг үерийн далан, борооны ус хуримтлуулах хоолой, шуудуугаар холбогддог болох. ус хуримтлуулах хоолой, далан шуудуугаар цугларсан ус том усан сандаа хуримтлагддаг систем ажиллуулах.
5. Аливаа улс гүрэн, хот нийслэлийн төлөвлөлтийн үндэс нь усны нөөц, хөгжлийн түлхүүр нь УСНЫ НӨӨЦ гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч, усны нөөцөд тулгуурласан бүх төрлийн зөвшөөрлийн тогтолцоо, үндэстний хэмжээний усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх техник, санхүү, мэргэжил, туршлагын өндөр хүчин чадал бүхий байгууллагын тогтолцоог бий болгох.

Ийм ажлуудыг хийж хэрэгжүүлэх саналтай байна. Хуулиа хэрэгжүүлбэл Таны, бидний амь нас, өмч хөрөнгө хамгаалагдаж, усны тухай хуулиа хэрэгжүүлбэл үер, ган аль алинаас нь урдчилан сэргийлнэ.

Бүү март мартвал үер болно.

Зэнээмядарын Батбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • m

      (202.9.40.108) 2023-08-09 10:42
      • 0
      • 0

      Хуулийг хэрэгжүүлдэггүй зөрчдөг хүмүүс бол мөнгөөр улс төрд орсон бизнес-улс төрийн эрх мэдэлтнүүд, тэдний л хийсэн зүйл шүү дээ, тиймээс тэднийг бүхлээр нь цэвэрлэж байж энэ бүх зүйл засагдана.

      Хариулах