Испанийн шигшээ уналтын үедээ ирсэн үү

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

2010 оны дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга Испанийн шигшээ Голланд, Чилид дараалан хожигдож хэсгийн тоглолтоос нутаг буцах визээ даруулсан билээ. Өнөө цагийн хамгийн шилдэг клуб, сүүлийн есөн жилийн дөрөвт нь “Аваргуудын лиг”-т түрүүлсэн “Барселона”, “Реал Мадрид”-аас ихэнх тоглогчид нь бүрдсэн Испанийн “супер” багийг ингэж тоглоно гэж хэн ч санаагүй.

Чилид 2:0-ээр хожигдож хэсгээс гарах боломжгүй болсон Испанийн шигшээ багийн ахлагч И.Касильяс уучлалт гуйлаа. Тэрээр “Хэсгийн тоглолтонд хоёр хожигдвол ямар ч найдлагагүй болдог. Бид чадах бүхнээ хийснийг ойлгоосой. Харамсалтай нь хожиж чадсангүй. Үүнд бид л буруутай. Зарим нэг нөхцөл байдлыг хөгжөөн дэмжигчид минь ойлгоосой гэж хүсэж байна. Миний хувьд шигшээдээ хийсэн сүүлчийн тоглолт минь энэ байж магадгүй” гэж хэвлэлд өгсөн яриандаа хэллээ.

Өдгөө Испанийн шигшээ багийн ихэнх тоглогчид нь 30-аас дээш настай болсон. Энэ үед шигшээгийн дотоод уур амьсгал таагүй байдалд орж дасгалжуулагч нь ажлаа өгөх талаар мэдэгдсэн аж. Харин хөлбөмбөгийн холбоо нь одоогийн байдлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.