МАХН-ынхан нэр сэргээсэн баяраа тэмдэглэнэ

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр буюу зургадугаар сарын 24-ны өдөр МАХН-ынхан нэрээ дахин сэргээсэн болон нам байгуулагдсаны 93 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байна. МАХН-ын төв байранд болох уг баярт намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид нь оролцох юм.

МАХН байгуулагдсаны 93 жил, нэрээ дахин сэргээсний 3 жилийн ойн баярын үеэр олон арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд гишүүнчлэл сэргээх, түүхээ нэхэн санах, намын гишүүд, онц их хурлын төлөөлөгчиддөө талархал гардуулах арга  хэмжээ болно. Мөн энэ өдөр шинээр гишүүн болж байгаа олон залуус батлахаа гардаж авахаас гадна баярын тоглолт болох юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.