Дэлхий дахинд 50 сая гаруй дүрвэгсэд бий

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд дайн тулаан, дарлалын улмаас эх нутгаасаа дүрвэсэн хүмүүсийн тоо 50 сая давсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энэ хэмжээнд хүрэхээр олон хүн дүрвэж байгаагүй аж.

НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, 2013 онд өмнөх оныхоос зургаан саяар их буюу 51,2 сая хүн нутаг орноо орхин дүрвэжээ.

Дүрвэгсдийн тоо ингэж олноор нэмэгдсэн нь тусламжийн байгууллагуудын хувьд “хамгийн тулгамдсан асуудал” болж байгаа тухай тус газрын тэргүүн Антонио Гутеррес тэмдэглэсэн байна.

Сири, Төв Африк болон Өмнөд Суданы зөрчил мөргөлдөөн дүрвэгсдийн тоо өсөхөд илүүтэй нөлөөлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.