Маммографи гэж юу вэ?

Twitter Print
2021 оны 06-р сар 16-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

Маммографи бол хөхний рентген оношилгоо юм. Хөхний хорт хавдрын эрт үеийн шинж тэмдгийг илрүүлэхийн тулд эмч нар маммографийн аргыг ашигладаг. Тус оношилгооны аргаар хөхний хорт хавдрыг эрт үед нь, заримдаа үүсэхээс гурван жилийн өмнө илрүүлэх боломжтой байдаг.

Шинжилгээний бэлтгэл:

-Сарын тэмдэг ирэхээс долоо хоногийн өмнөх хугацаанд хийлгэхгүй байх. Тэр үед таны хөх зөөлөн эсвэл хавдсан байж болзошгүй.

-Шинжилгээ өгөх өдөр цээжин хэсэгтээ үнэр дарагч, үнэртэй ус, нунтаг хэрэглэж болохгүй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь рентген зураг дээр цагаан толбо хэлбэрээр илэрч болно.

-Шинжилгээнд хамрагдахын тулд бэлхүүсээсээ дээш хувцсыг тайлах хэрэгтэй шаардлагатай учир биед аль болох эвтэйхэн хувцас өмсөөрэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.