ЕХ-ны Эрчим хүчний сайд нар эрчим хүчний хямралын эсрэг авах арга хэмжээг хэлэлцэхээр чуулна

Twitter Print
2022 оны 09-р сар 09-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Европын холбооны Эрчим хүчний сайд нар эрчим хүчний хямралын эсрэг арга хэмжээг хэлэлцэнэ

Энэ баасан гарагт Европын холбооны Эрчим хүчний сайд нар хуралдаж, байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний үнийн хямралын асуудлыг хэлэлцэх аж. 

Үүсээд буй эрчим хүчний асуудлын эсрэг шуурхай арга хэмжээ авахгүй бол Европын холбооны айл өрх, аж ахуйн нэгжүүд энэ өвөл цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг дийлэхгүй байх цаашлаад Европын холбоо эдийн засгийн уналтанд орох эрсдэл бий болоод байгаа билээ. 

Европын холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен 5 зүйл заалт бүхий төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүнд ОХУ-ын байгалийн хийн экспортын үнэд хязгаар тогтоох тухай оруулсан нь Европын холбооны зарим гишүүн орнуудын эсэргүүцэлтэй тулах нь гарцаагүй юм. 

Түүнээс гадна Урсула фон дер Ляйен газрын тос, хийн компаниудад гэнэтийн ашгийн татвар ноогдуулах, эрчим хүчээ хэмнэх аян өрнүүлэх, нүүрстөрөгч бага ялгаруулдаг эх үүсвэрээс гаргаж авсан цахилгаан эрчим хүчний үнэд хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээг төлөвлөгөөндөө багтаажээ. 

Оросын хийн экспортын үнийг хязгаарлах арга хэмжээг Европын холбооны гишүүн орнуудын олонх дэмжинэ гэсэн баталгаа байхгүй гэдгийг ажиглагчид онцолж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг "мунхаг" санаа хэмээн тодорхойлж, Европын холбоо уг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болбол ОХУ эрчим хүчний экспортоо бүрэн зогсооно хэмээн сүрдүүлсэн билээ. ОХУ Украин руу довтлохоосоо өмнө Европын холбооны нийт хийн хэрэглээний 40 хувийг бүрдүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 9 хувь болтлоо буураад байгаа юм. Ийм учраас Европын холбооны эрх бхваригчид Москва энэ өвөл хийн экспортоо бүрэн зогсоож болзошгүй гэж итгэж байгаа аж. 

ОХУ-аас их хэмжээний хий импортлодог Австри, Унгар, Словак зэрэг улс Оросын хийн экспортын үнийг хязгаарлахын эсрэг байр суурьтай байгаа юм. Унгар улсын хувьд саяхан Оросын Газпром компанитай хийн импортоо нэмэгдүүлэх тухай гэрээ хийсэн ба Оросын хийн экспортын үнийг хязгаарлах шийдвэрийг Европын холбооны бүх гишүүн орнууд санал нэгтэйгээр зөвшөөрсөн тохиолдолд л хэрэгжүүлэх ёстой хэмээн мэдэгдсэн юм. 

Нөгөө талаас Франц, Итали, Польш зэрэг улс Урсула фон дер Ляйены төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлж, үнийн хязгаарлалтыг бүх төрлийн түлшинд тэр дундаа шингэрүүлсэн хийнд хүртэл тогтоох ёстой гэж үзэж байгаа аж. 

ХБНГУ-ын хувьд дээрх шийдвэр нь Европын холбооны нэгдмэл байдлыг үгүй хийх эрсдэлтэй гэж үзэж байгаа бол Нидерланд улс үнийн ямар ч хязгаарлалтыг дэмжихгүй, энэ нь Европын холбооны хийн нийлүүлэлтийг дэмжих бодлогод харшилж байна гэжээ. 

Европын холбооны гишүүн орнууд цахилгаан эрчим хүч хэмнэх ажлуудыг танилцуулж эхлээд байгаа ч эрчим хүч хэмнэх асуудал нь сайн дурынх байх ёстой гэж үзэж байна. Энэ долоо хоногоос францчуудад эйр кондишн, халаалтхваа унтрааж байхыг, италичуудыг гоймон чанах усаа буцлангуут плиткагаа унтраахыг зөвлөөд байна. 

Гадаад харилцааны мэргэжилтнүүд Эрчим хүчний сайд нарын уулзалт амаргүй болно хэмээн таамаглаж байна.  Европын холбооны эрчим хүчний сайд нарын уулзалтын үр дүн улс орнуудын Оросын эрчим хүчний экспортын хамаарлаас шалтгаалах аж.

 

Эх сурвалж: The Guardian

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ESUIGEN

      (197.211.53.29) 2022-07-28 15:05
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

      Хариулах