МХЕГ-ын Хилийн хяналтын газрын даргын шударга бус үйлдэл

Twitter Print
2014 оны 06-р сар 23-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

“Рапс” хэмээх тосны ургамал экспортолдог дөрвөн аж ахуйн  нэгж, хоёр хувь хүн МХЕГ-ын Хилийн хяналтын газрын даргын шударга бус үйлдлийг шалгуулахаар ШӨХТГ, АТГ-т  ханджээ.   

Хилийн хяналтын газрын одоогийн  дарга нь  нэгдүгээр сарын сүүлээр шинээр томилогдсон аж. Ийнхүү ажлаа авснаас хойш “Рапс” экспортолж байсан арваад аж ахуйн нэгжийг “Эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх ёстой” гэсэн шалтгаанаар төрийн байгууллагын хүнд суртал гарган, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж боогдуулж байгаа юм байна.

Мөн нэг эзэнтэй “Батбуудай” ХХК, “Уудам-Оргил” ХХК-д давуу эрх олгож, бизнесийн шударга өрсөлдөөнийг боогдуулж, хувийн ашиг сонирхлоор хандаж байгаа учраас тэд хуулийн байгууллагад хандаад байгаа нь энэ аж.

“Рапс” хэмээх тосны ургамал  давуу эрхээр экспортолдог дээрх  хоёр компанийг МХЕГ-ын Хилийн хяналтын газрын даргын лобби компани гэдгийг салбарынхан нь болон аж ахуйн нэгжүүд анддаггүй байна. Хамгийн ноцтой нь “Батбуудай” ХХК, “Уудам-Оргил” ХХК нь “Рапс” тарьдаггүй, зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг аж. Гэтэл ийм компани яаж эрсдлийн үнэлгээг хийлгээд байгаа нь ойлгомжтой байна. Уг компани нь эрсдлийн үнэлгээ хийлгэх ямар ч боломжгүй. Учир нь “Рапс”-ны эрсдлийн үнэлгээг тариалангийн талбай дээрээс нь хийдэг байна.

Ямартай ч МХЕГ-ын Хилийн хяналтын газрын даргын давуу эрх олгоод байгаа нэг эзэнтэй хоёр компанийн удаа дараагийн хууль бус үйлдлийн пакт, баримтыг аж ахуйн нэгжүүд зохих газарт гаргаж, өгнө гэдгээ дуулгаж байлаа. Мөн хуулийн байгууллага анхааралдаа авч, энэ мэт шударга бус үйлдлийг нь таслан зогсоохгүй бол олон нийтэд хандахаа ч мэдэгдлээ.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.