Японы эрдэмтэн "долоож, амталж" болдог зурагт зохион бүтээжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 27-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Японы Мейжи их сургуулийн профессор Хомей Мияашита дэлгэцээр гарч буй идэж уух зүйлсийн амтыг "долоож, амталж" болох зурагт зохион бүтээжээ 

"ТВ-г амтал" нэртэй зурагтын дээр олон төрлийн амт агуулсан шингэн бүхий 10 сав байршуулсан байх ба дээрх 10 савнаас зурагтын "эрүүл ахуйн шаардлага хангасан хальс" бүхий дэлгэц рүү тодорхой хэмжээгээр цацагдах бөгөөд үүнийг нь долоосноор дэлгэцээр гарч буй идэж, уух зүйлсийн амтыг мэдэрч болох аж. 

Профессор Хомей Мияашитагийн хэлснээр уг зурагтыг тогоочоор эсвэл дарсны мэргэжилтэнгээр зайнаас сурч буй хүмүүсийн сургалтанд ашиглахад тустай аж. 

Тус зурагт худалдаанд гарвал үнэ нь ойролцоогоор 875 ам. доллар байх аж. 

Уг зурагтын ачаар цар тахлын үед хүмүүс өөр улс оронд байгаа зоогийн газарт хоолонд орж буй мэдрэмжийг мэдрүүлэх боломжтой ба профессор Хомей Мияашита ирээдүйд хүмүүс хүссэн амтаа цахим орчноос "татаж, амтлах" боломжтой болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.