АНУ-ын Засгийн газраас 17 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 13-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Засгийн газар, түүнийг төлөөлж буй Олон Улсын Хөгжлийн Агентлаг болон Монгол Улсын Сангийн Яам хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн засаглал болон хуульт ёсыг дэмжсэн, найдвартай, ашигтай, хүртээмжтэй эрчим хүчний, мөн хувийн хэвшилд суурилсан тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулан хоёр орны хамтарсан түншлэлийн гэрээнд нэмэлт 17 тэрбум төгрөг буюу 6.4 сая ам.доллар олгохоор тусгажээ.

Уг үйл явдлын үеэр АНУ-ын Элчин сайд Майкл Клечески “Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэнтэй хамтдаа тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг бий болгохыг зорьж ажилладагтаа баяртай байдаг” хэмээн онцолжээ. “Ардчиллыг дэмжигч стратегийн түншүүдийн хувьд, бэхжиж буй түншлэлийн үр дүнд бүс нутагт энх тайван, хөгжин цэцэглэлт, тогтвортой байдлыг дэмжих хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрэх болно” гэсэн юм.

Уг нэмэлт санхүүжилтээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзжээ. АНУ-ын ОУХА-ийн зүгээс ЖДҮ хөгжин дэвших таатай орчин бүрдүүлэх, бизнесийн санхүүжилтийг хялбаршуулах, компанийн засаглалыг сайжруулах, эмзэг аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний буцалтгүй тусламж олгох зэргээр засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах аж.

Мөн АНУ-ын Засгийн газар Монгол улсын Сангийн Яамтай хамтран Монгол иргэдэд зориулсан эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, чанартай эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

АНУ-ын ОУХА нь LEAD хөтөлбөрийг зохион байгуулж Монгол улсад  ардчиллыг хөгжүүлэх шинэ үеийнхний манлайлагчдыг тодруулахад хувь нэмэр оруулдаг юм.

ОУХА-ийн өмнө нь хэрэгжүүлж байсан төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч нарт зээл авахад туслалцаа үзүүлж, санхүүгийн байгууллагатай холбож өгснөөр 750 үйлдвэрлэгчдэд амжилттай зээл олгосон. Үүний үр дүнд хөрөнгө оруулалт нь 20 дахин нэмэгдэж 600 гаруй ажлын байр шинээр үүссэн байна.

Эх сурвалж: Монгол дахь АНУ-ын ЭСЯ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.