Сумын залуус нутагтаа очлоо

Twitter Print
2014 оны 06-р сар 23-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус төсөлд хамрагдсан оюутан, залуучууд сум орон нутгаа зорьж эхэлсэн байна. Энэ төсөл нь оюутан, залуучуудад зуны амралтаараа сум орон нутагтаа очиж цалинтай ажиллах, ажил мэргэжлийн дадал эзэмшиж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаа юм.

Тус төсөлд нийтдээ 1324 оюутан залуус хамрагдаж байгаа бөгөөд төсөлд хамрагдах оюутан, залуучуудыг  МЗХ-ны дэргэдэх  21 аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбоод бүртгэж, сонгон шалгаруулалтыг хийсэн юм.

Тус төсөлд хамрагдсан оюутан, залуучууд 4, 4-өөрөө нэг баг болж 21 аймгийн 331 суманд хуваарилагдан зуны 1 сарын хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг 10+ модулын хүрээнд  үзүүлэх юм.  

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.