
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгч асан Доналд Трампын гадаадын зарим нэг улс орны мэргэжилтнүүдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг цуцалжээ.
Доналд Трамп АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа коронавирусын цар тахлын үед америкчууд ажлын байраа гадаадын иргэдэд алдаж байна хэмээн үзэн гадаадын зарим мэргэжилтнүүдэд АНУ-д ажиллаж амьдрах виз олгохыг хориглосон билээ. Тэгвэл Цагаан ордноос мэдээлснээр уг шмйдвэрийг Ерөнхийлөгч Жо Байден цуцлах шийдвэр гаргасан ба Д. Трампын шийдвэр нь олон тооны иргэдийн "мөрөөдлөө биелүүлж" АНУ-ын цагаачлалын виз авах боломжийг үгүй хийжээ.
АНУ-ын шинэ засгийн газар Ерөнхийлөгч асан Доналд Трампын шийдвэр АНУ-ыг хохироож, АНУ-ын иргэд болон АНУ-д удаан хугацаагаар оршин суух визтэй иргэдийн гэр бүлийнхэн, ойр дотныхонтойгоо АНУ-ын нутаг дэвсгэрт уулзах боломжийг үгүй хийсэн гэж үзжээ. Түүнчлэн Доналд Трампын шийдвэрийн улмаас олон улсаас ирсэн авъяслаг мэргэжилтнүүд ажилладаг салбарууд хохирол амссан гэдгийг мөн онцолжээ.
Эх сурвалж: Interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.