
Хятадын өмнөд зүгийн Гуандун мужийн Маомин хотын удирдлагууд тус бус нутагт болсон үерийн гамшгийн үеэр матрын фермээс алга болсон 70 гаруй тооны матрыг олж, барьж авах ажиллагааг эхлүүлж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
Хятадын өмнөд бүс нутгаар их хэмжээний хур тунадас орж, Маомин хотын нуурын усны төвшин нэмэгдсэнээр матрууд фермийн эзэмшлээс гарч, нуурын ус руу оржээ.
Шандунд төвтэй Хай Бао Ньюс сайтын мэдээлснээр нас биед хүрсэн 69 матар, матрын 6 зулзага алга болоод байгаа ба онцгой байдлынхан усан доор дуу чимээ илрүүлэх төхөөрөмжийн тусламжтай матруудыг барьж авахаар ажиллаж байгаа аж.
Нөгөөтээгүүр усны төвшин нэмэгдсэн нь ажиллагааг хүндрүүлж байгаагаас болж хотын удирдлагууд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулахад хүргэжээ.
Хятадад матрыг арьс болон махыг нь Хятадын уламжлалтын эм танд хийх зориулал зориулалтаар үржүүлэх нь элбэг аж.
Одоогийн байдлаар алга болсон матруудын хэдийг нь олж барьсан, хэд нь чөлөөтэй байгаа нь тодорхойгүй байгаа ч Хятадын төрийн өмчит телевизээр 8 матар баригдсаны заримыг нь буудаж, заримыг нь цахилгаан хүчдэлээр цохиулж барьсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.