Коронавирусын эсрэг вакциныг ирэх долоо хоногт амьтан дээр туршина

Twitter Print
2020 оны 02-р сар 06-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Английн Sky News телевиз 2-р сарын 5-ны өдөр Лондон хот дахь Эзэн хааны коллежийн судалгааны баг уушигны хатгалгаа үүсгэдэг шинэ коронавирусын эсрэг вакцин болох эм гаргаж авсан ба үүнийгээ дараа долоо хоногоос эхлэн амьтад дээр туршиж эхлэхээр болсон тухай мэдээлсэн байна.

Судалгааны санхүүжилт хангалттай олж авч чадах юм бол хүнд хийх эмнэлзүйн туршилтыг энэ зунаас хийж эхлэнэ гэжээ. Тайланд улсад ДОХ-ын эсрэг эм, томуугийн эмийн хослолыг эмчилгээнд ашиглаж үр нөлөө өгсөн тухай мэдээлсэн. Хятад л гэхэд одоо зах зээлд байгаа бэлэн дээрх эмүүдийн хослолоор эмчилгээ хийх туршилт судалгаануудыг эхлүүлээд байгаа билээ.

Уушигны хатгалгааны шинэ хэлбэрийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх вакцин одоогоор байхгүй бөгөөд халдвар хамгийн их дэгдсэн Хятад улсаас эхлээд АНУ зэрэг орнууд вакцин гаргаж авах талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа юм. Хубэй мужид 2 сарын 6-ны өдөр уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ коронавирусаар 70 хүн нас барж, 2987 хүн халдвар авсан тухай мэдээллэв. Хятад улсын хэмжээнд нас баралт 500 гарч, 27000 гаруй тохиолдол халдвар авснаар бүртгэгдээд байна. Хубэй мужийн мэдээлснээр тус мужийн Ухань хотод 414 хүн нас барж, 11117 хүн уушгины хатгалгааны халдвар авсан байна.

Ойдовын Батгэрэл, Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.