Өнөөдөр олон улсын Олимпийн өдөр

Twitter Print
2014 оны 06-р сар 23-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон орчин үеийн Олимпийн их наадам нь 1896 онд Грекийн Афин хотноо галаа асаасан. Афин хот нь хоёр удаа зуны Олимпийн наадмыг зохион байгуулсан өлгий нутаг нь юм. Өнөөдөр Олон улсын Олимпийн өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт Олимпийн баярыг тэмдэглэж медаль хүртсэн тамирчиддаа хүндэтгэл үзүүлдэг. Манай улсын хувьд 1964 оны Токиогийн Олимпод анх удаа баг тамирчдаа оролцуулж тэр цагаас хойш 2 алт, 9 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна. МҮОХ-ноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Олимпийн өдөр”-т зориулсан арга хэмжээг зохион байгуулах бөгөөд баярын ёслолд олимпийн медальт тамирчид оролцож, парадад жагсч, Монгол Улсын торгон хилийн дагуу аялах бамбарын аяллыг эхлүүлэхээр болжээ.

Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Т.Бахын мэндчилгээ

Эрхэм олимпийн гэр бүлийн гишүүд ээ,

Эрхэм олимпийн өдрийн ёслолд оролцогчид оо,

Өнөөдөр дэлхий даяараа нас, хүйс, спортын ур чадвар үл харгалзан олимпийн өдрийг тэмдэглэж байна. Тэртээ 1894 оны энэ өдөр Пьер де Кубертений санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөн эхлэхээр болж, түүнээс хойш энэ өдрийг олон улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, энэ үйл хэрэгт оролцдог бүх хүний баярын өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Ялалт, амжилтаа хуваалцдаг эл тэмдэглэлт өдөр олимпийн их гэр бүлийн гишүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж буйдаа таатай байна.

Олимпийн өдрөөр орчин үеийн олимпийн хөдөлгөөний түүхийг эргэн санаж, олимпийн үнэт зүйл болох нөхөрлөл, ур чадвар, хүндлэлийг бусдадаа түгээхийг сануулдаг юм. Ийм учраас олимпийн өдөр жирийн нэг баярын өдөр биш, түүнээс эрхэм нь байх учиртай. Бид хүн бүрийг спортоор дамжуулан хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэхийг хүснэ. Илүү олон хүн олимпийн хөдөлгөөний мөн чанарыг ойлгож, хүмүүсийг нэгтгэх нь олимпийн өдрийн зорилго. Яаж тэмдэглэх нь чухал биш олон хүн хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэх нь чухал. Энэ нь бидэнд илүү сайхан ирээдүйг бүтээхэд туслах билээ. Та бүхэндээ 2014 оны олимпийн өдрийн мэнд хүргэе.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.