Нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд, мөнгө авсан жолоочийг торгож эхэлжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 14-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд карт уншуулалгүй, бэлэн мөнгөөр зорчсон иргэн болон зорчигчдоос мөнгө авсан жолоочид хариуцлага тооцож эхэлжээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоожоос тодрууллаа.

-Нийтийн тээврийн хэрэгслээр карт уншуулалгүй зорчиж байгаа иргэдийг торгож байгаа гэсэн үү?

-Иргэд карт ашиглахгүй, жолоочид бэлэн мөнгө төлж, жолооч мөнгөө хувьдаа ашигласнаар тээврийн төсөв бүрэлдүүлэх мөнгө төвлөрөхгүй байгаа. Үүнээс улбаалан автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж, өнгөрсөн жил нийтийн тээврийн тоо багасахад нөлөөлсөн. Иймээс “Автобус ирэхгүй байна”, “Хэтэрхий олон хүн байна”, “Атобусанд багтахгүй ажил, хичээлээсээ хоцорч байна” гэх гомдол иргэдээс олон ирсэн тул тээврийн хэрэгслийг хүртээмжтэй байлгаж, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхээр хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

-Шалгалтыг хэдий хугацаанд хийх вэ. Бүх чиглэлийн автобусанд шалгалт хийж байгаа юу?

-Өмнөх хяналтын ажлууд тодорхой хугацаанд үргэлжилдэг байсан. Харин энэ жил нийтийн тээврийн хэрэгслүүдэд нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл өдөр бүр хянагч ажиллуулна. Бүх чиглэлд зөрчил гардаг. Тиймээс бүгдийг нь хянахаар зорьж байгаа. Одоогоор өдөрт 200-300 нийтийн тээврийн хэрэгслийг хянаж байна.

-Бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн иргэн болон жолоочид ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэй. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9- д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг арван мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авна.

-Шалгалтын бүрэлдэхүүнд хэдэн хүн, ямар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид, Зорчигч тээврийн нэгтгэлийнхэн болон “Ситибус консалтинг” зэрэг аж ахуйн нэгжийн 400 гаруй хүн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд ажиллаж байна. Өдөрт 20 хянагч 07.30-19.30 цагийн хооронд ажиллаж байгаа. Хянагч нар гадаа удаан хугацаагаар ажиллаж байгаа учир тэдэнд амралтын цаг гаргаж өгсөн. Хэзээ амрахаа тэд өөрсдөө сонгож байгаа тул тогтсон хуваарь гаргаагүй.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jolooch n buur avaad surchihsan!Ichmeer yum!Hyanagch nar ineheer shudarga l yum bol shhud joloochiin haalgany dotor talyg haraach!!!

      Хариулах

    • иргэн

      (202.179.27.29) 2020-01-14 12:40
      • 0
      • 0

      Нийтйин тээврээр хөнгөлөлттэй зорчиж бгаа хүмүүсийг ПАСПОРТТОЙ НЬ ТУЛГАЖ ШАЛГААЧ ЭЭ ЭРүүл хүн,тэтгэврийн нас хүрээгүй хүн маш олноороо хөнгөлөлттэй картаар зорчоод бна

      Хариулах