Хамгийн энгийнээр буян хийх арга бол сэтгэлдээ тааруу бодол тээхгүй, үүсгэхгүй байх явдал юм

Twitter Print
2020 оны 12-р сар 12-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Буян хийнэ гэдгийг нэг их томоор бодож, холоос хайх хэрэггүй. Хамгийн энгийнээр буян хийх арга бол сэтгэлдээ тааруу бодол тээхгүй, үүсгэхгүй байх. Энэ чинь л том буян.

Цаашлаад сайн сайхныг сэтгэл бодолдоо үүсгэх. ИНГЭХИЙН ТУЛД ЕРДӨӨ Л ХИЙЖ БАЙГАА АЖИЛДАА 100% ТӨВЛӨРЧ, СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭХ ХЭРЭГТЭЙ. Тэр ажил чинь материаллаг ашиг өгөх өгөхгүй нь огт хамаагүй. Ингэж дадаж хэвшүүлж чадвал бидэнд их ашигтай. Биеийн эсэргүүцэл сайжирна, хийж байгаа ажил үйлийн үр дүн нэмэгдэж, зорилгодоо хүрэх зам чинь улам дөт болно.

Хамгийн гол нь чамаас сөрөг энерги ялгарахаа болихоор чиний эргэн тойронд дандаа эерэг энерги үүснэ, тэр хэрээрээ чам руу эерэг сайхан зүйлс, үйл явдал татагдах эхлэл нь болно.

Тиймээс л эерэг байцгаая гэдгийн гол утга нь чам руу ирэх аз жаргалыг чамайг өөрөө битгий түлхээсэй гэснийх юм шүү дээ...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.