Ногоог хөлдөөж, шинэхэн мэт хэрэглэх арга

Twitter Print
2021 оны 06-р сар 17-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Хүрэн манжин: бүхлээр нь чанаад, хөргөөд, хальслаад, цагриглан хэрчээд уутанд хийж амсрыг нь наагаад хөлдөөнө.

Брокли: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.

Цагаан цэцэгт байцаа: мөн брокли шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Эрдэнэ шиш: эрдэнэ шишээ хальслаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.

Сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.

Чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.

Хулуу: хатуу гадаргын хальсыг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.

Бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.

Хулуу: жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.

Бор самар: самраа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ цахилгаан зууханд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.

Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно.

Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.