Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлсэн этгээдийг баривчилжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 23-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Газрын тухай хуулийг эсэргүүцсэн нэгэн этгээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг буудаж, амь насанд халдана гэж сүрдүүлэх болсон билээ. 

Энэ талаар Б.Гарамгайбаатар "Амь насанд  чинь халдана, 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал зохион байгуулна гэсэн утгатай мессеж байнга явуулж байна. Энэ мессеж явуулж байгаа хүмүүсийг турхирч байгаа хүмүүс бий. Тиймээс энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөхөөр болсон" гэсэн.

Харин үүний дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдалд заналхийлж, нийгэмд эмх замбараагүй байдлыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн н.Ганзоригийг баривчилсан байна.

Түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 177 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг зүйл ангид "Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг аж. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.