Энэ өдөр түүхийн хуудаснаа

Twitter Print
2014 оны 06-р сар 23-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

Зургадугаар сарын 23-ны өдөр

• 1305 – Фламанд, Франц улсууд Атис сюр Оржэ-д энх тайвны тунхаг гэрээнд гарын үсэг зурав. 

• 1314 – Стирлингийн өмнөд хэсэгт Английн Хоёрдугаар Эдвард, Шотландын Нэгдүгээр Роберт нарын хооронд Баннокбурны хэмээх тулалдаан эхэлжээ. Энэ тулаанд Шотландчууд ялалт байгуулж, Эдвард тулааны талбарыг болон Шотландыг орхисон байна. 

• 1611 – Хэнри Хадсон өөрийн хүү болон багийн долоон гишүүний хамт задгай далайд хийсэн дөрөв дэх аялалаараа Атлантын далайд сураггүй алга болсон, тэдний тухай мэдээ дахин сонсогдоогүй байна. 

• 1661 – Английн 2-р Чарльз болон Португалийн Катерина нар гэрлэлтийн гэрээ байгуулсан байна. 

• 1713 – Канадын Акади дах Франц иргэдэд Британий талынхан нэг жилийн дотор Британи улсын харъяат болох, эс бөгөөс тухайн нутгийг орхин Канадын Нова Скотиа-ру дүрвэх сонголт өгсөн байна. 

• 1757 – Пфласын тулаан: Роберт Кливийн удирдсан британий 3000 цэрэг Сираж Уд Даула-н удирдсан Энэтхэгийн 50000 цэрэг оролцсон тулаанд ялалт байгуулсан байна. 

• 1758 – Долоон жилийн дайн: Крэфэлдийн тулаан – Британий цэргийн хүч Францын цэргийг Германы Крэфэлдэд бут цохиж ялалт байгуулав. 

• 1760 – Долоон жилийн дайн: Ландэсхүтийн тулаан – Австри Пруссуудыг ялав. 

• 1794 – Оросын Хоёрдугаар Екатерина хатан хаан Еврейчүүдэд Киевт амьдрах эрх олгов. 

• 1868 – Кристофер Лафам Шойлс бичгийн машины патентын эзэн болов. 

• 1887 – Роки Маунтайнс тогтоол Канад үндэстний анхны үндэсний хүрээлэн болох Банф Үндэсний Хүрээлэнг байгуулах хууль болон өөрчлөгдөв. 

• 1888 – Фрэдэрик Дуглас Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны Африк гаралтай Америк хүн болов. 

• 1894 – Францын гүн Пьер Дэ Кубертений санаачлагаар Парисын Сорбоннд Олон Улсын Олимпийн Хороо үүсгэн байгуулагдав. 

• 1919 – Латвийн хойд хэсэгт, Сесис хотын ойролцоо Германы хүчин Эстончуудад ялагдсан бөгөөд энэ өдрийг Эстоний Ялалтын өдөр болгон тэмдэглэдэг болсон байна. 

• 1931 – Уиллэй Пост Харолд Гаттигийн хамт Лонг Айланд дах Рузьвэлтийн талбайгаас нэг хөдөлгүүртэй онгоцоор дэлхийг тойрох аялалаа эхэлсэн байна. 

• 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Еврейчуудыг Польшид байрлах Нацистуудын Аусвицын  еврейчуудыг ачсан галт тэрэг Францаас хөдөлжээ. 

• 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Эклипс, Лафорэй сөнөөгч шумбагч онгоцууд Италийн шумбагч Ассианги хөлгийг Газар Дундын тэнгист живүүлсэн байна.  

• 1945 – Японы улсын Окинава арлын урд хэсгийн Мабуни орчим эзэн хааны зэвсэгт хүчин сүүлчийн эсэргүүцэл дарагдсан байна.

• 1959 – Хууль бус “Манхэттан” төслийн нууц ажилтан Клаус Фучс есөн жил шоронд хоригдсоны эцэст зүүн Германы Дрездэн хотод цагаачлах эрх авч тэнд шинжлэх ухааны туршилтуудаа үргэлжлүүлсэн байна. 

• 1967 – Хүйтэн дайн: Америкийн ерөнхийлөгч Линдон Жонсон Зөвлөлтийн ерөнхий сайд Алексей Косыгинтай Гласборогийн чуулга уулзалтын үеэр уулзсан байна. 

• 1968 – Буэнос Айросын цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн тэмцээний үеэр үүссэн эмх замбараагүй байдлын улмаас 74 хүн амь үрэгдэж, 150 хүн гэмтсэн байна. 

• 1972 – Вотэргэйтийн гутамшигт хэрэг: Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон болон Цагаан Ордны ажилтнуудын тэргүүн Халдэрман нарын яриаг нууцаар сонсож соронзон хальсанд буулгасан нь шуугиан дэгджээ. 

• 1985 – Энэтхэгийн иргэний агаарын 182-р нислэгийн Боинг-747 нисэх онгоцон алан хядагчдын байршуулсан тэсрэх бөмбөг 9500 метрийн өндөрт дэлбэрч Ирландын хойд хэсэгт Атлантын далайд унаж бүх зорчигчид буюу 329 хүн амь үрэгджээ. 

• 1990 – Молдави улс тусгаар тогтнолоо зарлав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.