М.Пүрэвтунгалаг тохойндоо бэртэл авчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 11-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Энэ жил чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д түрүүлсэн М.Пүрэвтунгалаг биенд нь хатиг гарсан гэх шалтгаанаар ДАШТ-д оролцож чадаагүй. Харин түүний оронд спортын мастер Э.Сумъяа ДАШТ-д явсан юм. 

Тэгвэл 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцох монгол тамирчдыг сонгох сорил тэмцээн уржигдар болж, М.Пүрэвтунгалаг оролцсон ч тохойндоо бэртэл авч, харамсалтайгаар тэмцээнийг өндөрлүүлжээ. Ингэснээр тэрбээр ДАШТ-д оролцох эрх авч чадаагүй байна.  

Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр эхний хоёр өрсөлдөгчөө ялж, гуравдугаар тойрогт барилдаж байх үедээ тохойгоо гэмтээж, тэмцээнээ харамсалтайгаар дуусгажээ. 

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.21.76) 2019-10-11 15:04
      • 0
      • 0

      Зориуд олон бариллуулаад гэмтээлгээюүй

      Хариулах