Урт наслахын нууц бол сайн унтаж амрах

Twitter Print
2017 оны 11-р сар 24-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Хүн урт наслаж болно гэдгийг эрдэмтэд баталж байна. Гэхдээ урт удаан наслая гэж хий хоосноор хичнээн хүсэж мөрөөдөөд бүтэхгүй. Харин урт наслахад хоёр арга зам байдаг гэнэ.

Энэ нь нэгдүгээрт удамшил, хоёрдугаарт хувь хүний өөрийн хичээл зүтгэл ихээхэн чухал нөлөөтэй гэнэ.

Хэвийн эрүүл хүн 70-80 жил наслах жамтай гэнэ. Гэтэл хүмүүс 90 юмуу 100 наслахыг хүсдэг. Хэрэв хүмүүс 90 юмуу 100 насны ойгоо тэмдэглэж байгаа бол энэ нь голдуу удам дамжсан урт настангууд байдаг аж. Ийм хүмүүсийг судалж үзэхэд биеийн дулаан бага, харин нэгэн төрлийн дааврын хэмжээ нь өндөр байдаг ажээ. Харин доорх зөвлөгөөг дагавал хорин насаар ч амьдралаа уртасгах боломжтой гэнэ шүү.

Сайн унтаж амрах нь урт наслах хамгийн сайн эм

Хүн заавал унтаж амрах ёстой. Гэхдээ хичнээн ч цаг унтаж амарлаа ч өглөө босоход нойр ханасан, сайн амарсан, бие сэргэсэн байх ёстой. Унтах үед хүний бие махбодь амарч, зүрхний цохилт удааширч, судасны даралт бууж хүний бүх эрхтний тохиргоо, тослогоо явагдаж байдаг. Шарх хүртэл унтах үед түргэн аньдаг. Унтаад босоход бодол санаа сэргэнэ. "Өглөө үдшээс мэргэн" гэдэг.

Инээд хөөр, баяр баясгалан урт наслах хамгийн сайн эм

Инээх үед зөвхөн нүүр биш гэдэс, өрц, ходоодны булчин ажиллаж, эсийн хүчилтөрөгч сэргэж, амьсгалын зам чөлөөлөгдөж байдаг. Юмыг байгаагаар нь хүлээж авах хэрэггүй. Хүн бухимдах юмуу гуниглах үед дархлааны систем эд эс ялгаруулахаа больдог ба үүний улмаар өвчнөөс хамгаалах хамгаалалтгүй болж ирдэг ажээ.

Идэвхтэй хөдөлгөөн таныг урт наслуулна

Спорт болон бүжгээр хичээллэ. Явганаар их алх. Амарч байхдаа ч идэвхтэй амраарай. Морь унах, усанд сэлэх, цанаар гулгах зэрэг нь идэвхтэй амралт юм шүү. Цэвэр агаараар амьсгал. Дархлаагаа сайжруул. Архи, тамхи бүү хэрэглэ. Зүрх судас, хорт хавдар болон бусад өвчний эсрэг үйлчилгээтэй тул хааяа улаан дарс ууж бай. Хамгийн гол нь ямар ч өвчин туссан заавал цаг алдалгүй эмчид үзүүлж байгаарай.

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.112.184) 2016-12-26 22:20
      • 0
      • 0

      Баярлалаа. Сайхан ач тустай зөвлөгөө байнаа

      Хариулах

    • зочин

      (103.229.122.6) 2016-05-23 10:34
      • 0
      • 0

      энгийн бөгөөд мэдүүштэй сайхан зөвөлгөө өгсөнд баярлалаа.

      Хариулах