Энэ долоо хоногийн онцлох үйл явдал

Twitter Print
2014 оны 06-р сар 22-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

Энэ долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, спортын салбарт болж өнгөрсөн сонирхолтой, анхаарал татсан үйл явдлын мэдээг тоймлон хүргэж байна.

Чингис хаан Гранпри тэмцээнд 250 сая төгрөг Засгийн газраас төсөвлөжээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу долдугаар сарын эхний 7 хоногт жүдо бөхийн "Чингис хаан гранпри" тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус тэмцээнд одоогийн байдлаар 20 орон оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Тус тэмцээн долдугаар сарын 4-6-ны хооронд болох юм.
Тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ давуу эрхээр нэг жинд 4 буюу нийт 54 тамирчин хүч үзэх юм байна. Чансаагаараа дэлхийд дээгүүрч бичигддэг Япон, БНСУ, БНАСУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Чех, Польш, Бразил зэрэг орнуудаас тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.
Чингис хаан гранпри тэмцээнд оролцох Монголын баг тамирчдаас энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний баг бүрэлдэхүүнийг сонгоно. Харин тус тэмцээнд Монгол Улсын Засгийн газраас 250 сая төгрөг төсөвлөжээ.

Наадмаар Хүй долоон худагт 5 эко автобус иргэдэд үйлчилнэ

Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох шийдвэрийг НИТХ-аас гаргаж өнгөрсөн жилээс эхлэн шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол "61"-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозамыг барьж ашиглалтад оруулсан. Харин энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон 4 м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барина.
Мөн энэ жилээс эхлэн анх удаа Хүй долоон худгийн үйлчилгээний талбай, автозогсоол хооронд “Citi car” буюу Монголд үйлдвэрлэсэн 5 эко автобусаар иргэдэд үйлчилнэ. Тусгай орчин нөхцөлд, үйлчилгээний зориулалтаар ашиглах уг автобусыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Цахилгаан тээвэр" компани бүтээсэн. "J-800 EV” автобус нь 12 хүний суудалтай, 4.6 метр урт, 1.45 метр өргөн, 2 метр өндөртэй бөгөөд 8-10 цаг цэнэглэхэд 80-100 км цагийн хурдтайгаар явах боломжтой аж.

    16482Гадны хүмүүст газраа хувьчлахгүй

Энэ долоо хоногийн онцлох үйл явдал Газрын тухай хуулийн төсөл байлаа. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай энэхүү  хуулийн төслийг иргэд эсэргүүцсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хууль нь алдаатай, засч янзлах зүйл ихтэй хууль болсон, цаашилбал газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр цөөхөн хүмүүс хувааж авах нөхцөл байдлыг үүсч болзошгүй байгаад иргэд бухимдаж тайван замаар жагсаал цуглаан хийсэн. Газрын тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд 60 жилийн хугацаатай газрын эзэмшүүлэх, хугацааг нь 40 жилээр сунгахдаа, нийтдээ 100 жилийн газар эзэмших эрх олгох боллоо гэсэн яриаг Ардчилсан намын бүлэг үгүйсгэсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын Засгийн эрхэнд Алтанхуяг ч байна уу өөр хэн ч байна Засгийг удирдаж байгаа цагт гадаадынханд газраа хувьчлаад зарахгүй. Монгол Улсын Их Хурал ч тийм зүйл хийхгүй. Манайх чинь Ардчилсан нийгэмтэй, УИХ--аас сонгогдсон хүмүүс. Энэ асуудлыг хэн ч байсан тийм зүйл хийхгүй гэдэгт иргэд итгэмээр байна. Хэтэрхий суртал нэвтрүүлэг явуулахаар иргэд эргэлздэг юм байна. Тиймээс намраас хэлэлцэнэ” гэв.

Үндэсний их баяр наадмаар 5 хоног амрах уу?

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын ойн баярын өдөр нь 7 хоногийн бямба, ням гарагтай давхцаж байгаа юм. Иймд үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч,тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Н.Батбаярыг огцруулах асуудлыг хойшлуулав
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэсэн боловч ирэх долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэхээр болж хойшлууллаа. УИХ-ын дарга З.Энхболд бүрэн эрхийнхээ дагуу уг асуудлыг хойшлуулж буйгаа энэ үеэр тайлбарлалаа. Тэрбээр "Уг асуудлыг энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцсэн. Тэгэхээр ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой. Сайд огцруулах асуудлыг сүүлд хэлэлцэж болно. Нэн тэргүүнд Эдийн засгийг сайжруулах хэрэгтэй" гэсэн юм.

Мэдээний зураг,Бразил руу 9 хүн явуулсан нь алдаа байсан

Хөлбөмбөгийн ДАШТ болж буй Бразил улсад хурлын үйл ажиллагааны туршлага судална гэх нэрийдлээр 18 хүн явахаар болсныг бид нэртэй устай, тамга тэмдэгтэй бичигтэй нь мэдээлсэн. Бүр тодруулбал, нэг хүний Бразил руу аялах замын зардал 10,2 сая төгрөг, нийт 18 хүнд 183,6 сая төгрөгийг хуваарилж, төсвөөс гарган төлсөн.

Нэгэнтээ ард түмний нүдэнд ил болсон  энэ хэргийн талаар НИТХ-ын дарга Д.Баттулга
хэлэхдээ,” Энэ явдал миний болоод Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хувьд томоохон сургамж боллоо. Тодорхой тайлбар ярих шалтгаан тоочих нь эвгүй юм. Энэ бол миний алдаа. Алдаагаа яаж засах вэ гэдэг асуудал бол өөр хэрэг. 18 хүнээс 9 төлөөлөгч явсан. Үйл явдал надад бол иргэдийн төлөөлөгчдөд томоохон сургамж боллоо. Бас магадгүй бусад төрийн болоод төсвийн байгууллагуудад сургамж болсон байх. Аудитын хүмүүст би хэлсэн.Тодорхой дүгнэлт акт гаргахаа түр азнаач гэсэн байгаа. ИХ-ын төлөөлөгчид маань хүрээд ирэхээр албан шаардлага өгнө. Тиймээс хүсэлт явуулсан байгаа. Томилолтон дээр цэгцрэх ёстой асуудал. Иргэдийн хурлаар, УИХ ч гэсэн ялгаагүй. Гадаадын арга хэмжээ, айлчлалын асуудал дээр ГХЯ-ны журам байдаг ч Нийслэлийн иргэдийн төлөөлөгч гэдэг өвөрмөц байгууллагад таарсан нарийн журам гаргах хэрэгтэй”  гэх тайлбарыг хийсэн юм.

c42e77fc908fbe42bigЖүжигчин Ш.Мөнхбаяр СТА болжээ
 
“Амжих уу, хайраа” кинонд тоглож олон бүсгүйчүүд “Эрчүүд ийм байдаг гэж үү” гэсэн бодол төрүүлсэн кино дэлгэцнээ гарсан даруй үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.
Тэгвэл тус киноны гол баатар жүжигчин Ш.Мөнхбаяр СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан байна. Тэрээр “Бид Эрдэнэтийнхэн” нэртэй уран бүтээлийн тоглолтынх нь үеэр түүнд энэ эрхэм хүндтэй шагналыг гардуулан өгчээ.

 

"Үргээлэг" кино шилдгийн шилдгээр шалгарлаа

Монголын киноны уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулдаг "Mongolian Academy awards" кино наадмын “Шилдгийн шилдэг кино” номинацийн эзнээр “Үргээлэг” кино багийн  хамт олон шалгарсан юм. Тэд энэ удаагийн наадмаас шагналын хур буулган таван цомын эзэд болсон билээ.

Уг наадамд “Ларьдма”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Үргээлэг,” Луйвар”, “Үхэл амьдралын заагт”, “Хязгааргүй”, “Шарга даага”, “The call”, “Хоёулаа унтах уу”, Хунгийн сүүлчийн дуу”, “Үхлийн симфони”, “Тал нутгийн бяцхан эгч дүү хоёр” зэрэг 12 бүрэн хэмжээний кино, таван богино хэмжээний кино, 7 баримтат кино тус тус өрсөлдсөн билээ.
 

gvndegmqa12Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Словенид дэд байр эзэллээ

Словени улсад буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн 25 м-ийн спорт гар бууны дасгалд онч сорьж дэд байр эзэлсэн байна. Түүний дасгалд 69 тамирчин өрсөлдөж Германы тамирчин М.Красч аварга болжээ. Энэ дасгалд Болгарын А.Бонева хүрэл медаль хүртсэн. Мөн Герман улсын нэрийн өмнөөс оролцсон Олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр 14-р байр эзэлсэн юм.

 

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.