Яаж уншсанаа МАРТАХГҮЙ байх вэ?

Twitter Print
2022 оны 12-р сар 16-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Яаж уншсанаа МАРТАХГҮЙ байх вэ? Энэ тархи толгой чинь угаас мартах бүтэцтэй эрхтэн юм шүү дээ. Өдрийн хар мянган мэдээллийг марталгүй хадгалаад л явбал хүний тархи компьютороор бол хард нь гацаад эвдэрнэ. Нүдээр, чихээр орж буй мэдээлэл бүхнийг сайн муу, хэрэгтэй хэрэггүй хэмээн шүүлгүйгээр хадгалаад л байвал бидний тархи дийлэхгүй.

Иймээс тархи маань:

1.Сэтгэл хөдөлсөн үеийн мэдээллийг хадгалдаг. Өөрөөр хэлбэл мартдаггүй.

2.Өнөөх нь Хэрэгтэй гэж үзсэн мэдээллийг тогтоодог. Хэрэгтэй, хэрэггүйг яаж шийдэх вэ гэвэл Та түүнд ХЭРГЭЭР олон удаа давтан үзүүлэх, сонсгох, ашигласнаар тархи сая “Аан, энэ надад хэрэгтэй юм байна” гээд хадгалж үлддэг байна. Бусдыг мартдаг.

Дээр бичсэн хоёрыг УНШЛАГАНДАА сайтар ашигласнаар МАРТАХГҮЙГЭЭР уншиж чадна. Сэтгэл хөдлөл эсбөгөөс тархиндаа олон удаагийн давтамжтайгаар сануулах. Хэргээр шигтгэж өгөх.

За бүр нарийн бичье.

Тархи судлаачид шинэ үг цээжлэх хамгийн үр дүнтэй арга нь 10 хоногт 3 удаа ашиглах хэмээсэн байдаг. Кабасава Шион зохиолч харин 7 хоногт 3 удаа тархиндаа сануул гэдэг.

Ном товхимолын агуулгыг ч бид өөрсдөдөө үлдээхийн тулд ГУРВАН удаа тархиндаа сануулах хэрэг гарч байна. Жмшээ нь,

1) Нүүрномд сэтгэгдэлээ бичиж болж байна

2) Найз, дотны хүндээ ярьж болно

3) Дэвтэр дээр хуулж бичих

Энэ гурван үйлдлийг 7 хоногт хийсэн тохиолдолд ТАРХИ эл үйлдэлд урвал үзүүлэн “Хэрэгтэй”, “Хэрэгтэй”, “Хадгал” хэмээх дохиоллыг асаана.

Бид илүү шинжлэх ухаанчаар амьдрах цаг үе ирсэн шүү дээ.

Ээнээгийн тэмдэглэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.