Арьсан дээрх хар цэг, нөсөө толбоноос хэрхэн салах вэ?

Twitter Print
2019 оны 11-р сар 05-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Нөсөө толбо бол ерөөсөө л бидний дайсан. Ижил дайсантай бол нөхөрлөдөг гэдэг байх аа. Хэсэгтээ л хөтлөлцөөд нөсөөтэй дайтах “сайн нөхөр”-үүдийг чинь энд жагсааж байна. Арьсан дээрх хар цэг, нөсөө толбонууд нь дааврын нөлөөлөл, биеийн хэлбэлзлийн улмаас тохиолддог ба жирэмсэн болон цэвэршилтийн үед нилээд түгээмэл ажиглагддаг. Мөн нарны хэт ягаан туяанаас ялгарах меланинаас хамгаалаагүйгээс мөн батга, арьсны үрэвсэлт өвчин, элэг, генетикийн өвчлөлөөс шалтгаалдаг.

Арьсан дээр нөсөө толбо үүсэхээс сэргийлэх хамгийн баталгаатай арга бол урьдчилан сэргийлэх юм. Үүний тулд наад зах нь SPF 30 үзүүлэлттэй нарнаас хамгаалах тос байнга хэрэглэж байх хэрэгтэй. Цайрын болон титаны давхар исэл нь арьсыг нарнаас маш сайн хамгаалдаг. Гадуур гарахаасаа 30 минутын өмнө нарнаас хамгаалах тосоо түрхэж, усанд сэлсэн эсвэл их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд марталгүй сэргээж байхыг зөвлөе.

Нэгэнт арьсан дээр чинь нөсөө толбонууд үзэгдээд эхэлсэн бол хамгийн хурдан (хамгийн шүү) арилгах арга бол гадна талаас нь аппаратаар эмчлэх. Гэхдээ энэ нь тийм ч эрүүл бөгөөд байгалийн жамаараа явагдаж байгаа зүйл биш болохоор эмзэг мэдрэмтгий арьсанд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Тэгэхээр гэрийн нөхцөлд цэвэр байгалийн гаралтай эмчилгээг хийх хэрэгтэй.

Нимбэгний шүүс

Нимбгэнд ихээр агуулагддаг C витамин нь арьсан дээрх толбыг бүдэгрүүлэхэд тусалдаг. Хөвөнд шингээж байгаад дор хаяж өдөрт хоёр удаа толботой хэсэгээ зөөлөн дарж арчина. Үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд алимны цуу, зөгийн балтай хольж хамгийн багадаа хоёр долоо хоногийн турш тасралтгүй хэрэглээрэй.

Ногоон цайны ханд

Байгалийн антиоксидантаар хангаж, арьсыг өвчлүүлдэг гадны биетүүдтэй тэмцэхэд тусална.

Зандан модны нунтаг

Зандан модны нунтагийг глицерин эсвэл сарнайн устай холиод хэдэн минутын турш хар толбонууд дээрээ түрхэнэ. Дараа нь арьсаа тайвшруулахын тулд сүү зөгийн балтай маск тавиарай.

 

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.