“Белаз” брэнд самбо бөхийн УАШТ-нд түрүүлсэн зургаан тамирчинг цалинжуулна

Twitter Print
2020 оны 01-р сар 14-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ нөгөөдөр буюу энэ пүрэв гарагт эхлэх гэж байна.

Тус тэмцээнтэй холбоотойгоор самбо бөхийн дэлхийн 3-н удаагийн аварга, Беларусь улсын иргэн Владимир Геннадьевич Япринцев Монгол Улсад хүрэлцэн ирж, тамирчдын бэлтгэлтэй танилцсан байна.

В.Япринцев нь самбо бөхийн «Мы родом из самбо» ТББ-ыг удирддаг бөгөөд уул уурхайн хүнд даацын машин механизм үйлдвэрлэдэг Беларусийн "Белаз" брэндийн автомашиныг Монгол Улсад нийлүүлдэг "Юнайтед Белаз Машинери" компанийнгсурталчилдаг аж. Иймээс тэрбээр улсын аваргад түрүүлсэн зургаан жингийн тамирчныг сонгон цалинжуулах асуудалд Монголын самбо бөхийн холбоотой хамтран ажиллахаа амлажээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.