Хүний наймаагаар Тайланд дээгүүр байранд оржээ

Twitter Print
2020 оны 06-р сар 22-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Төрийн департаментаас хүний наймаатай тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулж чадаагүй орнуудын “хар жагсаалт”-ыг гаргажээ. Тус жагсаалтад 23 орон бичигдсэн бөгөөд Тайланд улс дээгүүр байрт орсон байна. Аялал жуулчлалаараа дээгүүрт бичигддэг тус улс ийнхүү зэрэглэл буурч, Сири, БНАСУ, Иран, Зимбабве зэрэг улсуудтай адил төвшинд бичигдэж эхэлсэнд тайландчуудын бухимдаж буйгаа илэрхийлжээ.

Хүний наймааны гэмт хэрэгт ихэвчлэн секс аялал жуулчлал, далайн хүнсний үйлдвэрлэл болон оёдлын үйлдвэрлэлийн салбар ордог байна.  Энэ нь хүний наймааны гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэхэд нөлөөлж, Тайланд улс зэрэглэл бууран хамгийн доод төвшинд бичигдэх үндсэн шалтгаан болсон байна.

Өндөр хөгжилтэй аялал жуулчлал түлхүү дэлгэрсэн орны хувьд “Хар жагсаалт”-д бичигдэх нь аялал жуулчлал болон эдийн засгийн гаднаас орж ирэх гаднын хөрөнгийн эргэлт хүндрэлтэй болж эхэлнэ. Үүнээс үүдэн Тайланд улсын нэр хүнд, хөрөнгө оруулалт гацаж сөргөөр нөлөөлөх нь ч зүйн хэрэг.

Тайландын эрх баригчид “Бидний урам үнэхээр хугарч байна. Тиймээс энэ шийдвэртэй санал нийлэхгүй. Учир нь манай улс хүний наймаатай холбоотой асуудлыг хайхралгүй орхиогүй. Бид хүний наймааны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө ажиллаж байна. Ажилласаар ч байх болно” гэжээ.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.