Хятад канистраас татгалзъя

Twitter Print
2020 оны 06-р сар 22-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Хөдөөгийн малчид болон  гэр хорооллын айл өрхүүдийн өдөр тутам хэрэглэдэг усны 10-120 литрийн багтаамжтай 7 төрлийн хуванцар саванд МХЕГ дээж авч хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь амиакийн агууламж стандартад заасан хэмжээнээс 27 дахин их гарсан байна. Энэ нь хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисын шилжилт улам нэмэгддэгийг гэдгийг тогтоосон аж.

Түүнчлэн хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан хэмжээнээс 3-4, дахин айрганд 4.4 дахин их агууламжтай гарсан дүн мэдээ гарчээ.

Тиймээс иргэд 2.4 гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг багасгах, 3,6,7 гэсэн тэмдэглэгээтэй болон хүнсний зориулалтын бус савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. 

Харин олон улсад хэрэглэж байгаа 1.5 гэсэн тэмдэглэгээтэй савыг хүнсний зориулалтаар хэрэглэж болох юм байна.

Нарантуул захад худалдаалагддаг олон төрлийн канистраас зөвхөн хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий тэмдэглэгээтэй сав хэрэглэхийг иргэддээ сануулж байна.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.