Нэн ядуу 200 иргэн бичиг баримттай болжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 22-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Нэн ядуу, өрхийн орлогогүй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг “Эгэл амьдралын мөр” ТББ хоёр жилийн өмнөөс гэр оронгүйчүүдэд туслах төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Тус байгууллага энэ ажлынхаа хүрээнд  200 гаруй иргэдийг бичиг баримттай болгож, нийгэмшүүлсэн байна.

Засгийн газраас нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг ч орон гэргүй иргэдэд тэр болгон хүрч чаддаггүй байна. Тухайлбал, бичиг баримтгүй хүмүүст нийгмийн халамж очих боломжгүй. Тус төрийн бус байгууллага энэхүү ажлаа Нийслэлийн иргэний бүртгэлийн газартай хамтран хийж байгаа аж.

Хэдийгээр ажилгүй, нэн ядуу иргэд олон байгаа ч манай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ийм хүмүүнлэгийн үйлст төдийлөн гар бие оролцдоггүй. Гэвч сайхан сэтгэлээр хандан тус байгууллагынхан эдгээр иргэдийг хооллож ундлан өөрийн байрандаа байрлуулдаг гэнэ.

Тус байгууллагад харьяалагддаг их дээд сургууль төгссөн 11 гаруй залуусыг одоогийн байдлаар ажлын байртай болгох, эрүүл мэндийн дэвтэртэй болгох, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг мөн хийж байна.

Цаашлаад “Эгэл амьдралын мөр” Төрийн бус байгууллага нь нэн ядуу иргэдийг орон гэртэй болгох үйл ажиллагааг эхлүүлээд ажиллаж байгаа гэнэ. 

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.