Дуучин Т.Дэлгэрмөрөн багадаа хүүхдүүдийг айлгадаг байжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 21-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Дуулсан дуу бүхэн нь олны хүртээл болж охид бүсгүйчүүдийн хайрыг татсан “Номин талст” хамтлагийнхнаас ганцаарчилсан уран бүтээлээрээ Т.Дэлгэрмөрөн тэргүүлдэг.

Дуучин СТА Т.Дэлгэрмөрөн саяхан бага насныхаа тухай дурссан байна. Тэрээр сурагч байхдаа сургуулийн цайны газарт ороход бүх хүүхэд айгаад зугтдаг байв. Учир нь охид, хөвгүүд гэлтгүй бүгдэнгийнх нь гартаа барьсан идэх зүйлийг булаадаг сахилгагүй нэгэн байжээ.

Бүр охидууд авч яваа идэх зүйлээ ардаа нууж, булан тойрч гардаг байсан тухай тэрээр дурсаж байна. Мөн биеийн тамирын хичээл дээр “2” гардаг байсан аж. Үүнийгээ тайлбарлахдаа хөлбөмбөгийн тэмцээнд сайн хаалгач байгаагүй учраас муу гардаг байсан гэсэн.

Хэдийгээр хөлбөмбөгт сайн байгаагүй ч турникан дээр суниахдаа хэнийг ч дагуулахааргүй байсан гэнэ.

Мөн хамтлагийн уран бүтээл болох “Дурласан сэтгэл” дууны клипэнд хар шляпан малгайтай дуулдгийг уншигчид мэдэж байгаа. Энэхүү клипэнд харин ээжийнхээ гоёл чимэглэлтэй малгайг хэлэлгүй авч хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн юм. 

Ямартай ч ээждээ тухайн үедээ хэлээгүй авсан малгайтай тоглосон клип нь олны сонсох дуртай дуунуудын нэг болж тухайн үедээ хит дууг тэргүүлж байсныг хэлэхэд таатай байна.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.