ДЭМБ-ын 20 хүнтэй шинжээчийн баг Хятадад судалгааны ажлаа эхэллээ

Twitter Print
2020 оны 02-р сар 15-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Хятад улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны 2-р сарын 15-ны өглөөний мэдээллээр эх газрын Хятад улсад шинэ коронавирусын халдварын улмаас нас барсан хүний тоо өмнөх өдрөөс 143-ээр нэмэгдэж 1523 (үүний 139 нь эхний дэгдэлт болсон Хубай мужид), халдвар авсан тохиолдлын тоо 2641-ээр нэмэгдэж нийт 66,492 болсон байна.

Нөхцөл байдал улам дордож байгаатай холбогдуулан ДЭМБ-ын шинжээчийн баг энэ амралтын өдрүүдэд Хятадад судалгаа эхлэж байгаа гэнэ. Багийн бүрэлдэхүүнд ДЭМБ болон Хятадын 20 орчим мэргэжилтэн багтаж байгаа юм байна. Тус судалгааны баг Хятадын эрүүл мэндийн хорооны ажилтнуудтай ярилцлага хийхээс гадна вирусын халдвар, уушгины хатгалгааны шинж тэмдгийн ноцтой байдлын талаарх мэдээллийг цуглуулж, дэлхий даяар тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ.

Дашрамд дурдахад өнөөдөр 2 сарын 15-ны өдөр. Хятад улсаас онгоцоор тээвэрлэгдэж ирсэн 30 гаруй оюутан, нисэх баг гээд ойролцоогоор 50 орчим хүний ХӨСҮТ-д байх хяналтын хугацаа дууссан учраас өнөөдрөөс гэр гэртээ харих болж байх шиг байна. Тэр хүмүүсийн хувьд ямартай ч гэртээ харих нь. Энэ нь тэдний хувьд сайхан хэрэгч холбогдох газруудын зүгээс ямар арга хэмжээ авч, ямар дүрмээр эмнэлгээс гаргаж байгаа бол гэдэг асуудал чухал байна.

Эмнэлгийн хяналт дуусгаад гэртээ харьсан хүмүүс маань тодорхой хугацааны турш аль болох гэртээ байх, зайлшгүй шаардлагатай шалтгаанаар гадуур гарах үед нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх, тодорхойгүй тооны хүмүүстэй хамт байхаас зайлсхийх хэрэгтэй гэх зэргийг сануулж гаргаасай.

Мөн маск зүүж, гараа байнга угаахыг зөвлөх, биеийн температурыг өдөрт хоёр удаа (өглөө, орой) хэмжиж, тэмдэглэл хөтлөхийг хүсэх. Хэрэв 37.5 хэм эсвэл түүнээс дээш халуурах, амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл тэр даруй хяналтанд байсан газар луугаа утсаар холбогдож, мэдэгдэн хариу арга хэмжээний талаар заавар зөвлөгөө авах гэх мэт зүйлсийг хэлж ярьж гаргаж байгаа болов уу хэмээн найдаж байна.

Өөрсдөө дураараа энд тэндэхийн эмнэлэг рүү гүйж очихгүй байх хэрэгтэй. Ер нь бол сэжигтэй гэгдсэн бүх тохиолдлууд ийм хяналтанд байгаа болов уу. Нэг удаа шинжилгээ хийгээд сөрөг гарсан, одоо боллоо гэж үзэхгүй байгаасай даа. Шаардлагатай бол давтан шинжилгээ хийх өдөр хугацаа товлож өгөх шаардлага ч байж магад.

Би шинэ төрлийн уушгины хатгалгаа тусчихсан юм биш байгаа даа гэж бодох үед юуг анхаарах вэ. Ханиаднаас арай удаан, шинж тэмдэг "ойролцоогоор 4-5 хоног" үргэлжилж байгаа бол юуг анхаарах вэ.

3 дахь удаагаа шинжилгээ өгч байж илэрсэн тохиолдол гарч байна.

Магадгүй шинэ коронавирусаар халдвар авч орхивол, тэр үед бид яах ёстой вэ? Халуурч, ханиалгаж буй шинж тэмдэгүүд нь ердийн ханиадын шинж тэмдэгтэй төстэй байгаад байдаг. Үүнийг ялгах арга байх уу?

Шинэ коронавирусын халдвар нь ханиад, томуунаас ялгаатай нь шинж тэмдэг арай удаан үргэлжилж байгаа нь тогтоогджээ. Ойролцоогоор 4-5 хоног гэсэн баримжаа байгаа юм байна. Ханиад нь эдгэрэхгүй удаан яваад байгаа хүмүүс анхаарах л асуудал байна.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.