Их мастер Д.Эрдэнэбилэг тав дахь алтан медалийн эзэн боллоо

Twitter Print
2014 оны 06-р сар 21-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

Ази тивийн 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн үндсэн төрөлд зургаан орны 18 даамчин өрсөлдөж Азийн дөрвөн удаагийн аварга, Их мастер Д.Эрдэнэбилэг тав дахь алтан медалийн эзэн боллоо.

Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг энэ сарын 10-16-нд Тайландын нийслэл Бангкокт зохион байгуулсан тус тэмцээнд түрүүлснээр Ази тивийн дархан аварга даамчин болж байна. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Монгол орноос 124 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож, 20 алт, 23 мөнгө, 24 хүрэл, нийтдээ 67 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр бусад орноос хол тасархай тэргүүн байр эзэллээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн сард насанд хүрэгчдийн УАШТ-д алтан медаль хүртсэн, 15 настай даамчин М.Одгэрэл тивдээ үзүүрлэсэн амжилтаар Олон улсын мастерын болзолыг хангажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.