Индонезид галт уул дэлбэрч, 2000 хүнийг нүүлгэн шилжүүллээ

Twitter Print
2022 оны 12-р сар 05-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Индонезийн Жава арал дээрх Семеру галт уул дэлбэрч, дээш 15 км өндөрт үнсээ хаяжээ. Үүнтэй холбоотойгоор галт уулын ойролцоо амьдардаг 2000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлж, Жава арлын зүүн бүс нутагт аюулын өндөр төвшин тогтоожээ.

Галт уулын дэлбэрэлттэй холбоотой иргэд амь насаараа хохирсон явдал гараагүй бөгөөд Индонезийн Тээврийн яам агаарын тээврийн хөдөлгөөнд ямар нэг саатал гараагүй гэжээ.

Галт уулын орчмын автозамууд хаалттай байгаа бх галт уулын үнсний улмаас үзэгдэх байдал хязгаарлагдмал болсон хэмээн Ройтерс агентлаг мэдээлж байна.

Семеру нь Индонезийн хамгийн өндөр галт уул бөгөөд өнгөрсөн жил уг галт уулын дэлбэрэлтийн улмаас 50 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн орон гэрээ орхиход хүрчээ.

Индонезийн Гамшгаас хамгаалах алба 1979 хүнийг нүүлгэн шилжүүлж, 11 түр байранд байршуулсан ба иргэдэд амны хаалт тараажээ.

Японы Цаг уурын агентлаг Семеру галт уулын дэлбэрэлт цунами үүсгэж болзошгүй хэмээн үзэж, бэлэн байдалд байгаа аж.

Нийслэл Жакарта хотоос 640 км зайд байрлах Семеру галт уулын дэлбэрэлтээс өмнө тус бүс нутагт хэд хэдэн удаа газар хөдөлсөн ба өнгөрсөн сард болсон газар хөдлөлтийн улмаас 300 гаруй хүн амиа алдсан билээ.

Индонезийн Галт уул судлал, Геологийн аюулгүй байдлын хангах төв галт уулын идэвхжил хамгийн дээд цэгтээ хүрсэн болохыг онцолж, Семеру галт уулын бүс рүү ойртохгүй байхыг иргэдэд анхааруулжээ.

Галт уулын халуун үнс дэлбэрэлтийн голомтоос 19 км зайд тархсан ба энэ удаагийн дэлбэрэлтийн явцад 2020, 2021 онд болсон дэлбэрэлтүүдээс их хайлмаг урсах төлөвтэй байгаа, энэ нь илүү их хор хохирол учруулна гэдгийг анхааруулж байна

8.6 сая хүн амтай Индонези улсад нийт 142 галт уултай бөгөөд галт уулын бүсэд хамгийн олон хүн амьдардаг улс орнуудын нэг юм. Өнгөрсөн 11-р сарын сүүлээр Баруун Жава мужид болсон 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэн бол өнгөрсөн бямба гарагт болсон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт ямар нэг ноцтой үр дагавар дагуулаагүй байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.