Хятадын удирдагч Ши Жин Пин ба түүний анхны эхнэр Гүо Лин Лин

Twitter Print
2020 оны 12-р сар 17-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Гуо Лин Лин Англи улсад Хятадын Элчин сайд байсан дипломатч Күо Хуагийн охин юм. ГуоЛин Лин одоо ч Англи улсад иргэншин амьдарч хувийн эмнэлгийн даргаар ажиллаж амьдарч байна. Эдүгээ 69 настай.

2015 онд Ши Жин Пиний Англи улсад хийсэн айлчлалын үеэр тухайн оронд амьдардаг Хятад хүний хувиар Англи дахь Элчин сайдын яаманд болсон уулзалтад оролцсон гэх яриа байдаг. Гуо Лин Лин, Ши Жин Пин нар 1979 онд хуримлаж, Пук Гён дахь Ши Жин Пиний гэрт эцэг эхийн хамт амьдрахаар очсон байна. Тэд гурван жил хамтдаа амьдарсан гэх бөгөөд тэдний хооронд ижил төст зан ааш байгаагүй хэмээдэг.

Тэдний гэрт хэрүүл ямагт өрнөдгийг тухайн үед нэг байранд байсан хүмүүс гэрчилсэн яриа байдаг гэнэ. Тэд хурим хийхэд Ши Жин Пин 26 настай, Гуо Лин Лин 28 настай байжээ. Тухайн үеийн хамгийн өндөр боловсролыг эзэмшсэн сэхээтэн бүсгүй гэгдэж байсан бөгөөд хожим Ши Жин Пиний таван аашийг тэвчээгүй тухай ярилцлагадаа тодорхой өгүүлсэн байна. 1982 онд Гуо Лин Лин аавынхаа ажиллаж буй Англи улс руу хамтдаа очиж тэнд амьдрая хэмээн Ши Жин Пинийг ятгаж байсан ч хүлээн аваагүй учир тэд гэрлэлтээ цуцлуулж, салах өргөдлөө өгсөн хэмээдэг.

Гуо Лин Линийг Англи руу явсны дараа 3 жилийн турш утсаар ярьж, санал бодлоо солилцдог байсан ч тэд 2015 он хүртэл хоёр биенийхээ тухай ахин сураглаагүй явсан гэнэ. ГүоЛин Лин "Ши Жин Пин тавьсан зорилгынхоо төлөө тууштай явдаг байсан ч түүнийг Хятад улсын төрийн тэргүүн болно гэж үнэндээ нэг удаа ч бодож байгаагүй" хэмээн ярьж байжээ.

Xi jingpin first-н зурган илэрц

Ши Жин Пин Хятад улсын тэргүүлэх зэргийн дуучин бүсгүйтэй амьдралаа холбож нэг охинтой болсон.

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.