
Хан гүрний оршуулгын ХАШ чулуун хувцас
Хүйтэн, гөлгөр хаш чулуунууд нь Хан гүрний баялгийг бэлгэддэг учраас эрт үед гайхалтай үзэсгэлэнтэй мозайкийг бүтээсэн эрдэнийн чулуу юм. Хятадын удирдагчдын гэр бүлийн гишүүдийн шарилыг бүрэх асуудлыг хаш чулуугаар шийдсэн. Өнгөлсөн хаш чулуугаар хийсэн тэдний оршуулгын хувцас нь эртний Хятадын оршуулгын уламжлалын хамгийн гайхалтай элементүүдийн нэг юм.
Хятад хэлээр тэдгээрийг 玉衣 (пиньин: yù yī) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь "хаш өмсгөл" гэсэн утгатай. Олон зууны турш хаш чулууг оршуулгад ашиглах нь зүгээр л домог байсан гэж үздэг. Үнэт хаш чулуугаар биеийг нь бүрэн бүрхэх чансаатай баян байсан гэж хүмүүс төсөөлж ч чадахгүй байсан учраас зүгээр домог болгон ярилцдаг байсан.
Харин 1968 онд судлаачид хуучин бичвэрт дүрслэгдсэн булш олдсон тухай зарлав. Энэ нь Хятадад төдийгүй дэлхий дахинд жинхэнэ сенсаци байлаа. Хан гүрний домогт булшны талаар олон зуун жилийн төөрөгдөлд автсаны эцэст үнэн мөнийг илчлэсэн гэсэн үг юм.
1983 онд Хэбэй мужийн Диншян хотод судлаачид Хуайгийн захирагчийн эзэмшиж байсан түүхэн дэх хамгийн үнэтэй хаш хувцасны нэгийг олж илрүүлжээ. Энэхүү хувцас нь 1203 ширхэг хаш чулууг цэвэр алтан утсаар холбож асар их хөдөлмөр гаргаж бүрсэн бөгөөд нийт жин нь 2580 грамм болж байжээ. Хамгийн төвөгтэй хувцас нь 2498 ширхэг хаш чулуунаас бүрдсэн байсан.
Хаш чулуугаар хийсэн оршуулгын хувцас нь ихэвчлэн дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэртэй байсан бол зарим нь трапец хэлбэртэй, алмааз хэлбэртэй, гурвалжин хэлбэртэй байв. Чулууг утсаар холбох өвөрмөц технологи нь хаш чулууг илүү том хэлбэрийг бий болгох боломжийг олгосон байжээ.
World in history
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.