Хятадад болсон загварын фестивальд Монголоо сурталчлав

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-д энэ сарын 14-18-нд “Монгол туургатны  үндэсний хувцасны XI фестиваль” амжилттай зохион байгуулагджээ. 

Энэхүү фестивальд “Монгол костьюмс” загварын товчоо эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд  дизайнер Д.Туяацэцэгийн бүтээлийг танилцуулсан байна. Тус наадамд ОХУ-ын Эрхүү хот, Улаан-Үд болон ӨМӨЗО-ны бүх аймаг хошуудын дизайнер, загвар өмсөгчид өрсөлдсөн юм. 
Жил бүр зохиогддог "Монгол туургатны үндэсний хувцасны фестиваль"-д “Монгол костьюмс”-ынхан тогтмол оролцож цөөнгүй шагналын эзнээр тодорч байсан удаатай.

Тийм ч учраас манай загвар өмсөгч, дизайнерууд энэ удаад урилгаар оролцож дөрөв хоногийн туршид үзүүлбэрүүдээ толилуулсан нь энэ аж. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.