
Палестины лалын ХАМАС хөдөлгөөн Израил руу пуужингаар гал нээсэнтэй холбоотойгоор Израилийн агаарын зэвсэгт хүчин Газын зурвас руу агаараас цохилт өгчээ. Израилийн зэвсэгт хүчний агаараас өгсөн цохилтын улмаас 20 гаруй палестинчууд амиа алдсаны дотор 9 хүүхэд байсан талаар Газын зурвасын эрүүл мэндийн салбарын албаны хүмүүс мэдээлж байна.
Израилийн зэвсэгт хүчний зүгээс Газын зурваст байрлах зэвсэгт бүлэглэлүүд, пуужин хөөргөгчид болон армийн постууд руу агаараас цохилт өгсөн гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ нь Израилийн Ерөнхийлөгч Беньямин Нетаньяхугийн онцолсноор Газын зурваст байрлах арми хэрээс хэтэрч, Иерусалим руу гал нээсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн даваа гарагийн өглөө лалын шашны хамгийн ариун дагшин газар гэгдэх Аль-Акса сүмийн орчимд Израилийн цагдаа нар болон палестинчуудын хооронд мөргөлдөөн үүсч, Израилийн цагдаа наи палестинчуудын эсрэг нар резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий зэргийг ашигласан аж.
Палестины Улаан Хавирган Сар нийгэмлэгээс мэдэлснээр мөргөлдөөний үеэр 300 гаруй палестинчууд шархджээ. Үүнтэй холбоотойгоор Палестины ХАМАС хөдөлгөөн Израилийн эрх баригчдаас Иерусалим дахь Аль-Акса сүм болон сүмийн ойр орчмоос цэрэг цагдаагийн хүчээ гаргахыг шаардсан ба шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Израиль руу гал нээхээ мэдэгдсэн юм.
Даваа гарагийн орой Туркийн Анкара хотод байрлах Израилийн элчин сайдын яамны гадаа хэдэн мянган иргэд жагсаж, Израилийг палестинчуудын эсрэг хүчирхийллээ зогсоохыг шаарджээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас болон ХАМАС хөдөлгөөний тэргүүн Исмаил Ханья нартай утсаар холбогдон Израилийн үйлдлийг буруушааж буйгаа илэрхийлэн, Турк улс Палестиныг дэмжих болно гэжээ. Тэрээр өөрийн зүгээс Израилийн алан хядах ажиллагаа болон эзлэн түрэмгийллийг зогсоохын тулд бусад улс орнуудыг дайчлахад чадах бүхнээ хийнэ гэдгээ амласан ба эхний ээлжинд лалын шашинтай орнуудыг Израилийн эсрэг нэгдэхийг уриалах аж.
Эх сурвалж: aljazeera.com/news/2021/5/10/israeli-forces-raid-al-aqsa-compound
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.