Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Рио Тинто Монголын нэр хүндийг олон улсын тавцанд унагах ёсгүй

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

“Монголын бизнесийн дээд хэмээний уулзалт” өчигдөр Их Тэнгэр цогцолборт эхэлсэн. Уулзалтын хоёр дахь өдрийг нээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Рио Тинтод хандан хатуухан анхааруулга өглөө.  

Тэрээр Оюу толгой төслийн 34 хувийг Монголын засгийн газар эзэмшихийг анхнаасаа дэмжээгүй, тухайн үед АН-ын дарга байхдаа эсрэг шийдвэр гаргуулж байснаа дурдав.

Рио Тинто Засгийн газартай хэдийнэ гэрлээд, дундаасаа "хүүхэдтэй" болсон учир одоо "хүүхэд"-ийнхээ ирээдүйн төлөө хамтдаа сэтгэл зүтгэл гаргах ёстойг ч онцоллоо. Хэдий бие биедээ хатуу үг чулууддаг ч бидний шийдэх асуудал гарын таван хуруунд багтахаар болж буурсан. Гэхдээ Рио Тинто Монголын нэр хүндийг олон улсын тавцанд унагах ёсгүй, гадны хөрөнгө оруулагчдыг үргээх учиргүй гэсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.