Аав нь хөл хорионд орсоны улмаас хүү нь гэртээ нас баржээ

Twitter Print
2020 оны 02-р сар 04-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

Аавыг нь коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн хөл хорионд оруулсны улмаас тархины саажилттай хүү нь гэртээ нас барсан хэрэг Хятадын Хубэй мужийн Хуажиахэ хотод хэдэн өдрийн өмнө гарсан билээ.

Тэгвэл уг хэрэг явдалтай холбоотойгоор орон нутгийн Коммунист намын нарийн бичгийн дарга болон Хуажиахэ хотын даргыг албан тушаалаас нь огцруулсан байна. Аав дүү хоёрыг коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн эмнэлэгт хөл хорионд оруулсаны улмаас тархины саажилт оноштой 17 настай Ян Чень олон хоног гэртээ ганцаараа, ямар ч асаргаа сувилгаа авч чадалгүй нас баржээ.

Хятадын хэвлэлд бичсэнээр Ян Чений аав гэртээ ганцаараа, ямар ч хоол ундгүй үлдсэн хүүд нь туслахыг хүсч буй тухайгаа Хятадын нийгмийн сүлжээ болох Weibo-д нийтэлсэн аж. Болсон явдлыг шалгах явцад орон нутгийн удирдлагууд "халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын дэгдэлтийг хянах ажилд хариуцлагагүй хандсан" болохыг тогтоосон ба орон нутгийн удирдлагууд энэ хүнд үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн гэр бүлийнхэнд анхаарч, илүү их тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.