Байнга уурлаж, бухимдах нь цусыг хүчилжүүлж, хорт хавдар үүсэх гол нөхцөл болдог

Twitter Print
2021 оны 02-р сар 11-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

2018 онд Нобелийн шагналыг эрүүл мэндийн салбарт хүртсэн James P. Allison, Tasuko Honjo нарын нээлт бол хүний биеийн дархлааны системийг идэвхжүүлснээр хорт хавдар өвчнийг анагаах арга юм байна. Дархлааны системийн гол түлхүүр болох лимфоцит Т-ийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр бие мах бод маань дотооддоо илэрсэн өвчлөлтэй тэмцэж устгах чадвар нь сэргэнэ гэсэн үг.

Дээрх эрдэмтдийн нээсэн гол зүйл юу вэ гэвэл бидний дархлааны гол зэвсэг Т лимфоцитын рецепторыг ажиллагаагүй болгодог уургийг идэвхигүй болгодог эсрэг биетийг нээсэн ба түүнийгээ ашиглаж олон хүнийг эдгээжээ. Т лимфоцитын гол үүрэг нь гадны биетийг, эсвэл өвчтэй, эрүүл бус эсийг таних, ингэснээрээ түүнийг устгах систем ажиллаж эхэлдэг. Dr James P Allison-ы судалгаагаар CTLA-4 (cytotoxic T-lymphocyte-associated protein 4) хэмээх уураг нь Т лимфоцитын рецепторыг идэвхигүй болгосноор хавдарын эсийг танихаа больдог байна. Ингэснээрээ хавдрын эс биед ямар ч саадгүйгээр өсөж өндийх боломжтой болно.

Харин уг уургийн энэ үйлдлийг хааж идэвхигүй болгодог эсрэг биетийг энэ эрдэмтэн нээж олоод практикт амжилттай нэвтрүүлж байгаа юм бна. Бас үүнтэй төстэй нээлтийг dr Tasuko Honjo хийжээ. Тэрээр PD-1 (Programmed cell death protein 1) хэмээх уураг нь Т лимфоцитын гадарга дээр наалдсан байдалтай оршиж хавдрын эсийг таних механизмыг идэвхигүй болгож буйг судалж уг уургийн энэ үйл ажиллагааг зогсоох аргачлал олсон ба үр дүнтэй эмчилгээний арга боловсруулж чадсан бна.

Дээрх мэдээллээс бид дүгнэлт гаргаж болох юм. Дархлааны системийг хязгаарлагч олон хүчин зүйлс бий. Юуны түрүүнд юугаар хүнслэж байна вэ гэдэг маш том асуудал. Бас хэрхэн яаж хэрэглэж байгаа нь ч чухалтай. Мөн идсэн хоол тэжээлийг боловсруулж шингээдэг эрхтэн систем маань хэр чадвартай, идэвхитэй ажиллаж байгаа вэ гэдэг нь тэдгээрээс ч дутуугуй ач холбогдолтой. Дээрх жишээнүүдэд дурдагдаж буй дархлааг саармагжуулж буй шалтгаанууд бол уураг байна. Бидний хүнсэнд уураг ихээр агуулдаг бүтээгдэхүүн бол мах. Мэдээж уураг агуулдаг ургамал үр жимс зөндөө л дөө. Гэхдээ манайхан махыг л түлхүү хэрэглэдэг. Махаар хүнслэх эсэх нь одоо цагт маш өргөн утга агуулгатай сонголт болжээ. Хувь хүний хөгжил дэвшил, эх дэлхийгээ хайрлах зэрэг шалтгаанууд махнаас татгалзахад гол бөгөөд хүндэтгэлтэй үүрэг гүйцэтгэж буй.Үгүй ядаж л өөрөө эрүүл байхыг хүсвэл уураг ихээр агуулсан махыг тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй болох нь. 

Тэгэхээр хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх олон хүчин зүйлс дотор махнаас татгалзах нь маш чухал юм. 

Бас бид хоол боловсруулах системийн хамгийн чухал хэсэг болох ходоодны хүчил маань хангалттай РН тэй байгаа эсэхийг мэдэж, санаа тавьдаг байх хэрэгтэй. Ходоодны хүчил сул үед юу ч идсэн гүйцэд шингээж чадахгүй. Энэ нь гүйцэд боловсроогүй хүнс гэдэсний ханаар шимэгдэж цусыг хордуулах буюу хүчиллэг болгоно гэсэн үг.

Мөн эрүүл шүдтэй байх хэрэгтэй.

Байнга уурлаж бухимдах нь бас цусыг хүчилжүүлэх том хүчин зүйл болдог. Энэ нь хорт хавдар үүсэх гол нөхцөл...

Эдгээрийг бичихийн учир нь өвчилсөн хойноо сандарч тэвдэхийн оронд анхнаасаа өвчлөхгүй эрүүл биетэй, аз жаргалтай амьдрах боломж бий гэдгийг л хэлэх гэсэн юм аа.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.